“Эдийн засгийн форум”-ыг баруун аймгуудад зохион байгуулах нь
Тэгвэл энэ сарын 16-17-нд баруун бүсийн чуулганыг Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумд зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганд Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон залуу бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн нийт 800 гаруй хүн оролцох юм байна.
2023-08-14
Хуульд зориулж “хүлээн авах ёслол” хийнэ гэв үү
Гэтэл МАН төрийн эрхийг барьсан сүүлийн долоон жилд юмс их өөрчлөгджээ. Ажил “гараас гарах”-даа их уддаг, баталсан хуульдаа зориулж “хүлээн авах ёслол” хийдэг болсон байна. Хаврын чуулган завсарлах үед буюу долдугаар сарын 7-нд УИХ олон хуулийг эцэслэн баталсан. Үүний нэг нь Боловсролын тухай багц хууль байв. Энэ сарын 25-нд уг хуулийг хүлээн авах ёслол хийх тухай улс төрийн хүрээнд зар тараагаад эхэлжээ.
2023-08-14
У.Хүрэлсүхийн шахмал түлшийг Л.Оюун-Эрдэнийн кокс хүчгүйдүүлэв үү
Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн, урт хугацааны бодлогогүй нь улстөрчдөд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх таатай боломж олгодгийн бас нэгэн тод жишээ болсон үйл явдал энэ өдрүүдэд өрнөж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум төгрөгийн бондын 177 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулах ажилд буюу БНХАУ-аас 115 мянган тонн хагас кокс импортолж, гэр хорооллынхныг шинэ түлшний ээлжит туршилтад хамруулахад зарцуулах нь. Засгийн газраас гаргасан, Эрчим хүчний сайдын гардан танилцуулсан энэхүү шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид “виз дарсан”-аар ажил хэрэг болгох нөхцөл бүрдлээ.
2023-08-11
Сонгуулийн ерөнхий хороог хэн хянах вэ
...СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг УИХ-ын дарга санал болгодог учраас тэд нэг талаар эрх баригч намын “хараанд” байна гэсэн үг. Тиймээс хардах эрх олон нийтэд бий. Хяналтын эрх мэдлийг төрийн нэг байгууллагад төвлөрүүлсэн учраас ийм хардлага гарах нь ч зүй юм. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулиар тэднийг “хазаарлах” эрхийг Дээд шүүхэд олгосон юм байна...
2023-08-10
177.5 тэрбум төгрөгөөр урд хөршөөс нүүрс авахыг ХҮН намынхан эсэргүүцэв
Тэрбээр “Сайжруулсан түлш үйлдвэрлэхэд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксжих нүүрсээр солино. Уг түүхий эдээ БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжих түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Үүнийг хамгийн төгс шийдэл гэж хэлэхгүй. Зүгээр байснаас оролдоод үзье гэж байгаа юм. Энэ өвөл Улаанбаатар хотод үүнийг туршина гэсэн үг. Туршилт гэдэг үгээс айхгүй байна. Өөр арга байхгүй” гэлээ. Цаашлаад ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэн барина гэв.
2023-08-10
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн АЭХ-ны даргад “үзнэ”
Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр бүсгүйчүүд нэр дэвших 30 хувийн квоттой болсноос гадна намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулахаар болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахдаа намын төлөөллийн, гүйцэтгэх, хяналтын байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 40-өөс доошгүй байхаар тусгасан. Эдгээр зохицуулалт бүсгүйчүүдийн идэвх, амбицыг эрс нэмэгдүүлээд байгаа юм.
2023-08-09
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлбэл 13.5 сая төгрөгийн урамшуулал олгоно
Намууд ирэх оны парламентын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлбэл төрөөс бонус урамшуулал олгохоор болсон байна. УИХ-аас шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуульд ийм зохицуулалт оруулсан аж. Нийгмийн бүх хэсгийн төлөөллийг парламентад хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийг баталгаажуулах зорилгоор дэмжлэг үзүүлэхийг үүгээр зорьжээ.
2023-08-08
Ой тэмдэглэх хөөрцөглөлд 100 жилүүдээр цэг тавья
Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд ямар нэгэн шалтаг, далим гаргаж баярлах, ялангуяа ой тэмдэглэх нь хавтгайрах шинжтэй болж ирэв. Салбарын, байгууллагын ой гээд явж өгнө. Дээр нь бүхий л төрлийн одон, медалийн цайллага, найр гэж хөл алдана. Баянзүрх дүүрэгт хурим найр, одонгийн цайллагын ресторан гэж нээсэн байна билээ. Уг үйлчилгээ ямар их эрэлттэйг эндээс харж болохоор.
2023-08-08
АЭХ-ны тэргүүний суудлын “үнэ өсөх” үү
УИХ-ын ирэх оны сонгуулиар бид 126 гишүүний 78-ыг тойргийн системээр, 48-ыг нь намын жагсаалтаар сонгоно. Нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар Сонгуулийн тухай хуульд тусгаад буй. 100 хувийн ирцээр буюу 126 хүн нэр дэвшүүлэх намаас 38 эмэгтэй өрсөлдөнө гэсэн үг. Намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулахаар хуульчилсан учраас 24 эмэгтэй тэнд нэрээ бичүүлнэ. Тэгэхээр тойргийн 78 мандатаас эмэгтэйчүүдэд 14 нь ногдож байгаа юм. Гэхдээ энэ бол хамгийн доод босго гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс илүү тооны эмэгтэйг нэр дэвшүүлсэн намуудад Улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн дагуу нэмэлт урамшуулал төрөөс олгоно.
2023-08-07
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал зохион байгуулав
Бага хурлын салбар хуралдааныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ “Дэлхий дахинаа өрнөсөн цар тахлын дараа Монгол Улсад зохион байгуулж буй энэхүү хурлын зорилго нь Ази тивийн нийтлэг ашиг сонирхол, тулгарч буй сорилтууд, цаашдын боломж, гарцыг эрэлхийлэх явдал юм” хэмээн онцолсон байна.
2023-08-07
“Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататгана”
Мөн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан. Эдгээр уулзалт, айлчлалын үеэр хоёр улсын хооронд олон жил ярьсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал гэсэн хоёр чухал бичиг баримтад талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Эхний хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болж буй бол замын зураглал нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах баримт бичиг юм.
2023-08-07
“Google” компани Монголд 10000 багш, 1000 инженер бэлтгэж өгнө
Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм
2023-08-05