Хадгаламжийн хүү өсөх хүлээлттэй байна гэв
Банкны салбар болон манай улсын макро эдийн засгийн өнгөрсөн жилийн тойм, энэ оны төлөвийг Монголын банкны холбооноос өчигдөр танилцууллаа. 2022 онд банкны системийн актив өнгөрсөн жилийнхээсээ 3.4, нийт эх үүсвэрийн хэмжээ 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2021 оныхоос 40 хувиар нэмэгдсэн аж. Ялангуяа цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөгөөр өсөн, 9.1 их наядад хүрсэн гэнэ.
2023-03-28
Дуудлага арилжаагаар анх удаа эрчим хүчний нүүрс борлуулав
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар өнгөрсөн баасан гарагт эрчим хүчний зориулалттай нүүрс анх удаа худалдлаа. Эл арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 багц буюу 96 000 тонн эрчим хүчний нүүрсийг борлуулжээ.
2023-03-27
ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая ам доллар зарцуулна
ХААН Банк ЕСБХБ-ны Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 10 сая ам доллар, ОУСК-иас эмэгтэйчүүдийг дэмжихэд 65 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бөгөөд энэхүү эх үүсвэрийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжийн санхүүжүүлэхэд тусгайлан зарцуулах юм.
2023-03-27
Харагддаг, үнэртдэг, сонсогддог “Төгсгөлгүй зурвасууд”
“Хаанбанк галерей”-н куратор Ц.Солонго уран бүтээлийн шинэ үзэсгэлэнгээ “Монгол арт”-д гаргажээ. Өөрийн хариуцдаг, куратороор нь ажилладаг байгууллагадаа үзэгчдээ уриагүйн учир нь хувь, “хувьсгал”-ын ажлаа ялгах гэснээс үүдэлтэй аж.
2023-03-24
Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулна
Тодорхой хэлбэл, Дорнод аймагт гуравдугаар сарын 27,29,31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27,28,29,30,31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна.
2023-03-23
Ноолуур кг нь 130 000-150 000 төгрөгийн үнэтэй байна
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн өдийд буюу гуравдугаар сарын дундуур Улаанбаатарт кг ноолуур дунджаар 130 000, зүүн аймгуудад 140 000 орчим төгрөгийн ханштай байжээ. Манай улс сүүлийн таван жилд жил бүр 27 сая гаруй ямаанаас 10 000 орчим тонн ноолуур бэлтгэн, 14-17 хувиар ньбэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үлдсэнийг ньугааж, самнан экспортолсон аж.
2023-03-21
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг шинэчилнэ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" -ийг шинэчлэн боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран барилгын үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-03-20
Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 26.9 хувийг бүрдүүлэв
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.27 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 259.2 тэрбум буюу 25.6 хувиар нэмэгдсэн дүн ажээ. Үүний 341.8 тэрбумыг нь эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.2 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өссөн гэсэн үг.
2023-03-20