Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Бөхийн барилдаанд чансаа тогтоодог болно

Монголын үндэсний бөхийн холбоо шинэч­лэ­лийн хө­төл­бөрийн хүрээнд томоохон барил­даа­нуу­дад чан­саа­ны оноо олгох журмыг хэрэг­жүү­лэ­хээр бо­лов. Тус холбооноос баталсан цаглаврын да­гуу өндөр зэ­рэг­­лэлтэй бөхчүүдийн чансаа тог­­тоох барил­даа­ныг сард хоёр, намраас хаврын ули­­ралд нийт 16-18 удаа зо­хион байгуулахаар төлөв­­лөөд буй. Эдгээр ба­рил­даанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэс­лэн жил жилийн шил­­дэг бөх­чүүдийн чансааг devjee.mn цахим хуу­дас­тай хамт­ран гаргах юм.
2025-01-09

Монголын баг Италийг зорилоо

Италийн Турин хот дэлхийн оюутны спортын өвлийн универсиад наадамд оролцох та­мирч­дыг хү­лээн авахад бэлэн болжээ. Ирэх долоо хоногт эхлэх XXXII наадамд 57 орны 2000 гаруй оролцогч спортын 11 төрөлд 90 багц медалийн төлөө өрсөл­дөх нь.
2025-01-09

Зүүн Азийн супер лигийн тэмцээн зохион байгуулах стандартыг хангав

Азийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн Зүүн Азийн супер лигт 2025-2026 оны улирлаас манай улсын Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулахаар болсон билээ. Үүнтэй холбоотой тус лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс, үйл ажиллагааны менежер Стив Хан болон маркетингийн менежер Алекс Ох нар манай улсад хүрэлцэн ирж, Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн зохион байгуулагчидтай уулзсан байна.
2025-01-08

Пауэрлифтингийн анхдугаар УАШТ эхэллээ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион бай­гуулж буй хэвтээ шахалтын классик төрлийн долоо, хэрэгсэлтэй төрлийн 15 дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд өчигдөр эхэллээ. Аваргуудаа энэ сарын 9-нд тодруулах тус тэмцээнд 23 багийн 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 86 жинд 258 медалийн төлөө өрсөлдөж байна. Тэдний дотор ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож буй аж.
2025-01-08

Цахим спортын комисс байгууллаа

Олон оронд цахим спорт эрчимтэй хөгжиж, со­нир­хон хичээллэгсэд жилээс жилд нэмэгдэх бол­сон. ОУОХ-ноос цахим спортыг олимпын хө­дөл­гөөний нэг хэсэг болгох санаачилга гаргаж, 2023 онд “Олимпын цахим спортын долоо хо­ног”-ийг Сингапурт өрнүүлсэн билээ. Тэгвэл Саудын Араб улсад цахим спортын олимпын наад­мыг энэ онд зохион байгуулахаар болсноо зар­лав.
2025-01-07

О.Мишээл уран гулгалтын төрөлд өрсөлдөх нь

Италийн  Турин хотод дэлхийн оюутны спор­тын универсиад 32 дугаар наадам энэ сарын 13-нд эхэлнэ. 14 хоног үргэлжлэх тус наадамд 50 гаруй орны 3000 гаруй тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөх нь. Монголын баг энэ удаа гүйлтийн болон уулын цана, уран гулгалт, шорт трейк, снөүбордын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.
2025-01-07

“Дакар ралли”-гийн элсэн цөлд мөрөөдлөө биелүүлж буй монгол залуу

Олон улсад хамгийн их хөгжөөн дэм­жигч­тэй спортын төрөл бол мотоцикл. Энэ спортод ОУХМ П.Мөрөн хүүхэд бай­хаасаа хөл тавьж, амжилтын гараагаа алтан ме­даль авч, аваргын цом өргөж эхлүүлсэн байдаг. Тэр­бээр өмнө нь мото кроссын УАШТ, Улаан­баатар хотын аварга шалгаруулах тэм­цээнд цөөн­гүй түрүүлж, аваргаар тодорсон.
2025-01-07

Х.Тэргэл дартсын лигт II байрт жагслаа

Өсвөрийн дартсын корпорацаас анх удаа зохион байгуулж буй “Junior power league-2025” тэмцээнд манай улсаас өсвөр үеийн дартсын шигшээ багийн тамирчин, “MGL darts” клуб, “Уужим од” ХХК, Баянзүрх дүүр­гийн 44 дүгээр сургуулийн IX ангийн су­рагч Х.Тэргэл эх орноо төдийгүй Ази ти­вийг төлөөлөн өрсөлдөж байна.
2025-01-06

С.Тэлмэн: ДАШТ-д оролцож ирснийхээ дараа шүүгч болох шийдвэр гаргасан

Монголын масрестлингийн (Модон барилдааны) спортын холбооны ерөнхий болон олон улсын шүүгч С.Тэлмэн хилийн дээс нэг бус удаа алхаж, гадаадын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байв.
2025-01-02

“Оч” клубийн теннисчид олон улсын тэмцээнд түрүүллээ

Өмнөд хөршид зохион байгуулсан ширээний теннисний олон улсын тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуул­даг клубүүдээс “Оч”, “Чемпионс”, “Мастерс”, “Зеникс”, “Буянт-Ухаа” орон нутгаас Төв аймгийн Батсүмбэр сумын та­мир­чид оролцлоо.
2024-12-28

Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна

Олон улсын шатрын холбооноос АНУ-ын Нью-Йорк хотод зо­хион байгуулж буй шатрын ДАШТ түргэн (рапид) тоглолтоор өчигдөр эхэллээ.
2024-12-28

Дээд лигт түрүүлсэн баг тивд өрсөлдөх нь

Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian super league”-ийн 2025-2026 оны улир­лаас Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэс­ний дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр албан ёсоор гарчээ.
2024-12-26

Нийслэлийн аваргууд тодров

Шатар сонирхогчдын энэ оны нийс­лэ­лийн АШТ-д есөн дүүргээс эмэгтэй, эрэг­тэй­чүүдийн ангилалд шалгарсан нийт 81 орол­­цогч өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
2024-12-26

Э.Галбадрах Зүүн Азийн АШТ-ийг дэнсэлсэн Монголын тав дахь шүүгч боллоо

Хөл бөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолт Хонконгод болоход Монголын шигшээ багийнхан оролцож, шүүгчдээс Азийн хөл бөмбөгийн холбооны элит, Монголын хөл бөмбөгийн холбооны А ангиллын шүүгч Э.Галбадрах тус тэмцээнийг дэнслэхээр томилогдсон. Тэрбээр Монгол, Хонконг, Тайвань, нөгөө хэсгийн тоглолт болох Макао, Гуамын багийн тоглолтын нэгдүгээр туслах шүүгчээр ажиллалаа.
2024-12-26

Э.Энхнар: Их мастер цол хүртэх амаргүй ч нэг л өдөр зорилгодоо хүрнэ

Би шавь нараа бэлтгэл хийлгэхдээ “Хүчтэй өрсөлдөгч гэж байхгүй” гэж хэлдэг. Энэ бол ми­­ний баримталдаг зарчим. Шатрын спорт сэт­­гэл зүйтэй холбоотой. Тухайн тамирчин өр­гийн ард ямар сэтгэл зүйтэй суухаас тоглолт шалт­­гаална. Хоёр тамирчин өрсөлдөхөд нэг нь бэлтгэл сургуулилалт, ур чадвараар илүү ч сэтгэл зүйн байдлаас болж хожигддог то­хиол­дол бий.
2024-12-25

“ЭйБи” багийнхан алтан цом гардав

Тэмцээний шилдгээр “ЭйБи” багийн ах­лагч О.Ялалт шалгарч, тэгш тоглогчийн шаг­нал хүртсэн юм. Шилдэг довтлогчоор “Бам­ба­рууш-2”-ын Ч.Есүхэй, шилдэг хамгаалагчаар “Хан­гарьд”-ын Э.Тэнүүн, шилдэг хаалгачаар “Бам­барууш-2”-оос Г.Тэргэл шалгарлаа.
2024-12-25

Жүдочид долоон медаль хүртлээ

ОХУ-ын Москва хотод зохион бай­гуул­сан “Россия тур Москва супер фи­нал” тэмцээнд үндэс­ний шигшээ ба­гийн­хан зодоглолоо. Тэд­нээс эрэгтэй­чүүдийн 60 кг-д ОУХМ Б.Сүхбат, эмэг­­тэй­­­чүү­дээс 57 кг-д Л.Сосорбарам алтан медаль хүрт­сэнийг бид өмнө нь мэдээл­сэн би­­лээ.
2024-12-25

Мөсөнд авиралтын хана барив

Олон ул­сын хүүх­­­­­­­­дийн “Найрамдал” цогцолбор, Мон­голын спорт ави­­ралт, мөсөнд авирагчдын масте­­руу­дын хол­­боо, “Сутайн бор” клубийнхэн хамт­ран ажил­­лах санамж бичиг байгуулав. Тэд өн­гөр­сөн ес, арав­­­дугаар сард хананы засварыг эх­лүүлж, мөс тавих ажлыг санхүүжүүлжээ. Мө­сөнд ави­рал­­­­тын хана ийн боссоноор гадаад, до­тоо­дын то­моо­­хон тэмцээнд өрсөлдөх тамирчид “Най­­рам­­­­дал” зусланд 7-10 хоног байрлан, бэлтгэл сур­­­­­гуули­­лалтаа базаах боломж бүрдлээ.
2024-12-23

Футзалын дээд лигт 10 баг өрсөлдөж байна

Монголын хөл бөмбөгийн холбооноос зо­хион байгуулдаг футзалын аварга шалгаруулах дээд лигийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт эхэл­­­­лээ. Футзалын сонирхогчдын цомын тэм­цээн өндөрлөж, шигшээ шатанд шалгарсан “Эр­­­чим”, “Ирвэсүүд” клубийн тоглогчид лигт нэгд­­сэнээр өрсөлдөх 10 багийн нэр тодорсон.
2024-12-23

МҮОХ, Боловсролын яам хамтран ажиллах нь 

МҮОХ-ын гишүүд Боловсролын сайд П.На­ран­­баяртай уулзаж, хамтын ажиллагааны тухай санал солилцохдоо олимпын үнэт зүйлсийн бо­ловс­­­рол олгох хөтөлбөрийг танилцуулав.
2024-12-21