Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Д.Амарбаясгалан: Орон нутгийн сургуулийн улирлын амралтыг сунгах эсэхийг хэлэлцэнэ

Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум,  Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Энэ үеэрээ тэрбээр зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
2024-02-26

Засгийн газар хуралдсангүй

Лхагва гараг бүрд хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсонгүй. Орон нутагт үүсээд буй өвөлжилтийн хүндрэл, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээг авахаар Засгийн газрын бүх гишүүн аймаг, сумдыг зорьсон тул хуралдаанаа өнжжээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллахаар өчигдөр мордсон байна
2024-02-22

Говь-Алтай аймгийн зарим суманд өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
2024-02-21

Афганистан дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн талаар хамтарсан мэдэгдэл гаргав

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зарим улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай уулзалт хийлээ.
2024-02-19

Мюнхений хурлаар зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хуралд оролцож байна.
2024-02-17

Төрийн томилогдох албан тушаалд жендерийн квотыг хангажээ

Жендерийн үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, өнгөрсөн оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцжээ. Томилогдох албан тушаалтан болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн болон агентлаг, яамдын газар, хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квотыг хангасан гэнэ
2024-02-16

“Global Government Excellence Award” шагнал хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав.
2024-02-15

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тогтоол гаргалаа

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
2024-02-14

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
2024-02-14

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг Берлинд тэмдэглэв

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Берлин хотноо хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. ХБНГУ-ын Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлснээр хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэлж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн дэд сайд Тобиас Линднер нар зочдод хандан мэндчилгээ дэвшүүлэв.
2024-02-07

Процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг ХНХ-ын сайд Х.Булгантуяад хүлээлгэн өглөө

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад хүлээлгэн өглөө.
2024-02-06

Шинэ зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмнэ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар ОХУ-ын Тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтай цахимаар уулзаж, төмөр замын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2024-02-06

Бангладеш Улстай бизнес эрхлэгчид хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Ерөнхийлөгч Мохаммад Шахабуддин-д хоёрдугаар сарын 1-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-02-06

Элчин сайд Т.Бадрал Пакистан Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал Исламабад хотноо хоёрдугаар сарын 1-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Др.Ариф Алвид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
2024-02-06

Элчин сайд Л.Эрдэнэдаваа хоёр жилийн дараа итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Түүнийг Элчин сайдаар томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ 2021 оны долоодугаар сард хэлэлцэн дэмжиж, аравдугаар сард томилсон ч цар тахлын улмаас тус улсад тогтоосон хоригтой холбоотойгоор итгэмжлэх жуух бичгээ сая өргөн мэдүүлж, үүрэгт ажилдаа албан ёсоор орж буй нь энэ
2024-02-02

Бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо

 Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ.
2024-02-01

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зарлигийг уншиж сонордууллаа.
2024-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нураана

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
2024-02-01