Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 123 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Үүнээс 79 нь нийслэлд, 44 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уулд гурав, Дорноговьд 11, Өвөрхангайд тав, Өмнөговьд 21, Төв аймагт нэг, Ховдод хоёр тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,938 болов.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүн эдгэрсэн бол одоогоор 2,444 хүн хяналтад байна.