БНСУ руу зорчихоосоо өмнө заавал түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардаж байсан. Тэгвэл уг журмыг хүчингүй болгосон байна. Тодруулбал, БНСУ-ын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль 2022.08.31-ний өдрийн Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үер 2022.09.03-ны өдрийн 00:00 цагаас эхлэн агаарын хөлөг болон хөлөг онгоцоор БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэдээс коронавируст халдварын PCR болон RAT (түргэвчилсэн) шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэж мэдэгджээ.
Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл RAT шинжилгээ өгч холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байгаа аж.
Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх юм байна.