Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 95 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Тодруулбал, 47 нь нийслэлд, 48 нь орон нутагт бүртгэгджээ. Ингээд өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,385 боллоо.
Мөн хугацаанд 564 хүн эдгэрсэн эдгэрсэн бол одоогоор 2,850 хүн хяналтад байна. Түүнчлэн КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан хүний тоо 2,129 болжээ.