Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан. Энэ хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төв/ХСҮТ/ албан тушаал үл харгалзан бүх хүнд 3 сая төгрөгийн урамшуулал өгчээ.
Мөн шат дараатайгаар үндсэн цалингаа нэмэх зорилтын дагуу дахин сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20%-ийг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс олгож эхэллээ. Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа олгосон байна.