Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 80 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа. Тодруулбал, 43 нь нийслэлд, 37 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 978,960 боллоо.
Мөн коронавирус халдварын улмаас нэг иргэн энджээ. Ингээд халдварын улмаас нас барсан хүний тоо 2127 болсон байна.