Увс аймгийн Сагил сумын нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 43 км-т орших Өндөрмод багийн Цагаан шувуут хэмээх газарт наймдугаар сарын 29-ний 18:20 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн мэдээллийг мөн өдрийн 18:26 цагт ШУА-ын ООГХ-гээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг дарга, сумын Байгаль орчны байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Сагил сумын Өндөрмод багийн Цагаан шувуут хэмээх газарт наймдугаар сарын 30-ны 00:23 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин болсон байна. Энэ тухай мэдээллийг 00:30 цагт ШУА-ын ООГХ-гээс цахим шуудангаар ирүүлжээ. Тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэв.