Сүхбаатар аймагт 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр их засварт нийт 350,0 сая төгрөг, Түргэн тусламжийн автомашин парк шинэчлэлд 924 сая төгрөг, Тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 3,0 тэрбум төгрөг нийт 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 65 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлдэг байна. Тус эмнэлэг нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ өргөжүүлж иргэдийг санхүү болон цаг хугацааны эрсдэлд оруулахгүй нь тул тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж одоогоор 8 хүнд урологи, 10 хүнд цээжний хөндийн дурангийн мэс ажилбарыг хийгээд байна. Мөн цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулж сургаж байна.