Өнөөдөр -12 градус хүйтэн байна
Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
2024-02-02
Спортын авлигын эрсдэлийг арилгах асуудлаар уулзаж ярилцав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн спортын авлигын эрсдэлийг арилгах, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
2024-02-01
Авлигыг мэдээлэх 110 утсаар 229 дуудлага хүлээн авчээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 58 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-02-01
Баянзүрх дүүргийн 40 гаруй СӨХ-нд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна.
2024-02-01
Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний аян эхлүүллээ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
2024-02-01
ПРОГНОЗ: МАН-ын жагсаалтын хэн нь хэн бэ?
Сонгууль болоход таван сар гаруйхны хугацаа үлдлээ. Ард иргэд нь сар шинэдээ бэлдээд завгүй байгаа бол дээдчүүл нь сонгуульдаа бэлдээд, тойргоо услаад завгүй. Жагсаалт болон тойргоос дэвших эрхээ авах гээд намынхан нь хөнжил дотроо ч жийлцээд эхэлсэн гэх. Бэл бэнчинтэй нэг нь намдаа төлбөрөө төлж, намын жагсаалтад орохоор гүйж эхэлсэн бол нөгөө хэсэг нь андууддаа төлбөр төлж, тойрог олж авахаар зүтгэж эхлээд байна. Тэгвэл бид энэ удаад МАН-ын жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлалтай эрхмүүдийг танилцуулж байна. Сануулж хэлэхэд, энэ жагсаалт бол улс төрийн намуудын шийдвэр бус редакцын зүгээс дэвшүүлсэн таамаг болно.
2024-02-01
БНСУ-ын талд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцлийг хөнгөвчлөх санал тавив
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр солонгосын талтай Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж ярилцсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр авах арга хэмжээний тухай” 166 дугаар тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс болон хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар БНСУ-ын холбогдох яам, байгууллагатай тогтмол уулзалт хийж ирсэн. Үүний үр дүнд манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын үзүүлж эхэлсэн.
2024-02-01