Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Жаргалмаа

Г.Тэмүүлэн: Сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгодог болно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2024.02.21)ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тэр дундаа сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, татварын орчны эрх зүйн шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо.
2024-02-21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.1 мянган иргэн байдаг. Үүнээс  4 мянга гаруй нь Дархан-Уул аймагт оршин суудаг гэсэн албан ёсны статистик мэдээлэл 2019 онд гарчээ.
2024-02-21

Мянгуужингийн үлгэр үргэлжилж, ард түмнийг дахин молигодох уу

Тэдний мөрийн хөтөлбөрийг сонсохоор л өөрийн эрхгүй “Мянгуужингийн үлгэр” санаанд орохвий. Хэтэрхий худал түүхүүдтэйг нь мэдсээр атлаа хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэхэд Мянгуужингийн үлгэр өнөөг хүртэл үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа учраас дэлхийн олон орны хэл дээр орчуулан хэвлүүлсэн хэвээр байгаа гэдэг.  Өдгөө энэ үлгэрийн Монгол хувилбарууд цаасан дээр амилж, бидний ой ухаанд буусаар лав 30 гаруй жил болох нь. Улс төрд олон намын тогтолцоо бүрдсэн тэр цагаас эхлэн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээх “Мянгуужингийн үлгэр”-ийг туурвисаар.
2024-02-21

Зудын гамшигт өртсөн малчдад туслах аянд эрдэмтэд, үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, УОК-ын Шуурхай штаб,  ХХААХҮЯ,  Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, "Хүнсний хувьсгал"  ТББ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан "Зудыг хохирол багатай даван туулах шуурхай зөвлөгөөн" өнөөдөр боллоо.
2024-02-21

Метро барьж байгуулах ажилд 333.0 тэрбум зарцуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг  Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.   Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. 
2024-02-21

Луу жилийн анхны азтан НӨАТ-аас 30 сая төгрөг хожлоо

Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
2024-02-21

39 хувьцаат компани ногдол ашиг хуваарилахаар болжээ

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан. Энэ дагуу өчигдрийн байдлаар 35 компани 480.24. тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.02.21/ нийт 39 хувьцаат компани болж нэмэгдэж, ногдол ашгийн дүн ч 535.1 тэрбум төгрөгөөр мөн нэмэгдээд байна. 
2024-02-21

Шүүх Соёлын сайд асан Arystanbek Mukhamediuly-ын хорих ялыг нэмлээ

БНКУ-ын Үндэсний музейн захирал байх үедээ төсвийн хөрөнгөөс 221 мянган тэнгэ /1,675,000 төг орчим/ хувьдаа завшсан хэргээр Өнгөрсөн онд 8 жилийн ял авсан Казакстаны  соёлын сайд асан Arystanbek Mukhamediuly-д энэ оны 2 дугаар сарын 13-ны өдөр хахуулийн хэрэгт нь дахин 3 жилийн хорих ялыг оноолоо.
2024-02-21

Малайз Улсын Авлигын эсрэг хороо жилд 500 орчим эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Малайз Улсын Авлигын эсрэг хорооны дарга, тэргүүн комиссар Тан Шри Дато Шри Хажи Азам бин Бакигийн урилгаар тус хороонд албан айлчлал хийж байна.
2024-02-21

Малын тэжээлийн импорт 219 хувиар өсчээ

Малын тэжээлийн импорт 219 хувиар өсөөд байна. Тодруулбал, улаанбуудайн хивэг 13.8 мянган тонныг импортоор авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Он гарснаас хойш 65 аж ахуйн нэгж улаанбуудайн хивэг импортолжээ. 
2024-02-21

Говь-Алтай аймгийн зарим суманд өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
2024-02-21

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.
2024-02-21

Монголын премьер лигийг шинэчлэх стратеги төлөвлөгөөг танилцуулав

Монголын хөлбөмбөгийн холбоо, Хөлбөмбөгийн лигийн зөвлөл, Монголын спортын корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Премьер лиг зохион байгуулалтын шинэ түвшинд явагдаж эхлэх бөгөөд лигийн шинэ өнгө төрх, брэндинг, ирэх зургаан жилийн стратеги төлөвлөгөөг танилцуулах ёслол Централ тауэрт боллоо.
2024-02-21

Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо.
2024-02-21

Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ 480 тэрбум төгрөг болж өслөө

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж,  энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан. Энэхүү хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу өнөөдрийн байдлаар 61 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрийг ирүүллээ. Үүнээс нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах болсон шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээллээд байна. 
2024-02-21

ӨМНӨГОВЬ: Малчдад 220 тонн хивэг тэжээлийг хөнгөлөлтэй үнээр олгоно

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор УОК-оос шуурхай арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн 15 сумын малчдад дэмжлэг болгон 220 тонн хивэг тэжээл, 115 тн малын эрдэс тэжээлийг 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.
2024-02-21

ӨМНӨГОВЬ: Малчдадаа 120 тонн эрдэс тэжээл, ашигт долооцыг үнэгүй олгоно

Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 88 суманд“цагаан зуд”-ын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт “цагаанаар зудархуу” байна.
2024-02-20

ОХУ-ын Алс Дорнод дахь Сахалин арлын эрэгт боогдсон 75 хүнийг аварчээ

ОХУ-ын хамгийн том арал болох Сахалин нь Оросын зүүн эрэгт, Японы хойд хэсэгт оршдог 1000 км (621 миль) газар нутаг юм. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, Охотскийн тэнгисийн Стародубское тосгоны ойролцоо 50 метрийн мөсөн бүрхүүл хагарч, 80 гаруй загасчин далайн эрэгт  километр орчим зайд боогдсон байгаа бөгөөд 75 иргэнийг аварч, “Ми-8” нисдэг тэрэгний тусламжтайгаар аврах ажиллагаа үргэлжилж байна.
2024-02-20

Шагналын хэнээ хэрээс хэтэрлээ

Сар шинийн золгуут шувтарсан ч уг баяраар халхавчилсан одон, медалийн найр наадам дуусаагүй. Тэнд ч Алтан гадасны найр, энд ч СТА-ны угаалга үргэлжилж буй. Амралтын гурван өдөр багадсан бололтой,  ирэх жилүүдэд илүү олон хоног амрахаар хуулийн төсөл санаачилна хэмээн зарим нэг гишүүн ярьж явна.
2024-02-19

ГССҮТ-ийнхөн шагайн хиймэл үе солих мэс заслыг эх орондоо амжилттай нутагшуулжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшууллаа.
2024-02-19