ОХУ-аас 405 тонн будаа хүлээн аваад 310 тонныг нь Өвөрхангай аймагт хүлээлгэн өгчээ
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг татан авах, хуваарилагдсан аймгууд руу тараах арга хэмжээг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж, аймгийн Онцгой комисс, хилийн Алтанбулаг боомтын зөвлөлд тодорхой төрлийн үүрэг чиглэл өгч байгаа юм.
2024-03-21
Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
2024-03-20
НББХ: Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацааны анхны хуралдаанаа өнөөдөр (2024.03.19) хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж, энэ оны нэгүгээр сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
2024-03-19
Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.
2024-03-19
“Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 12, 24, 32, 40, 84 дүгээр сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн-1, Хэрлэн-4, Тэмүүжин, Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн “Шударга ёсны клуб”-ыг хариуцсан 11 багштай “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа.
2024-03-19
Өнөөдөр 1 градус дулаан байна
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
2024-03-19
УГТЭ: Мэдрэлийг цочроох төхөөрөмж суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийжээ
Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой 7 настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулав. Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас 6 наснаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийлээ.
2024-03-18
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
2024-03-18