“Асрахуйн эдийн засаг дахь сонсголгүй эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна
Сонсголгүй Иргэдийн Соёлын Төв ТББ нь сонсголгүй эмэгтэйчүүдийн дунд Асрахуйн хөдөлмөр ба түүнийг дагалдан гарах эдийн засгийн ойлголтыг түгээх, мөн хөдөлмөр эрхэлж буй, гэртээ хүүхдээ асарч буй сонсголгүй эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, цаашид бодлогын нөлөө хийхээр “Асрахуйн эдийн засаг дахь сонсголгүй эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр” сэдэвт сонсголгүй эмэгтэйчүүдийн үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж байна.
2023-11-08
Төв аймгийн Лүн суманд шуурганаас болж нэг иргэн амь эрсэджээ
Төв аймгийн Лүн суманд арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 05:30 цагт орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн.
2023-11-08
Энэтхэгийн далай руу гарцтай болно
БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох асуудлыг тохироод байна. Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэхээр төлөвлөжээ.
2023-11-07
НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтийг хүлээн авч уулзав.
2023-11-07
МХБ-ээр 41 компанийн 1.5 сая хувьцаа арилжаалжээ
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 246 012 021 төгрөгийн үнийн дүн бүхий 1 500 923 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 13 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-11-06
Ази, Европыг холбосон авто замын хоёр дахь коридорыг нээжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” Олон Улсын форум эхэллээ. Форумын эхний өдөр авто зам, автотээврийн салбарын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Долоо хоногийн турш бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, Хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, Тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, Гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, Тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх асуудлаар хэлэлцэнэ.
2023-11-06
Үнэт цаасны салбарт 608 компани үйл ажиллагаа явуулж байна
Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран үнэт цаасны салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ФАТФ-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй биелүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор “Комплаенсын эрсдэлийг удирдахуй” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
2023-11-06
НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжжээ
Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.
2023-11-05
Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 64 хувь нь 20-34 насныхан байна
Улсын хэмжээнд оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
2023-11-05
Тогтвортой хөгжлийн зорилгын талаарх хэлэлцүүлэгт 120 гаруй хүн оролцжээ
Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгуурын замын зураглал боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн 12 хурдасгуур, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэж, замын зураглалын төсөлд шаардлагатай санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулжээ.
2023-11-05
Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын уралдаан боллоо
Монголын үндэстэн ястны ардын богино 1008 дуу төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын олон улсын уралдаан” 2023 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
2023-11-05