Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

МУГТ Э.Цэндбаатар нокаутад орж үзээгүй тамирчныг буулган авлаа

Нью-Йорк хотын “Boxing Insider” холбооны хоёр дахь жилийн баярын үйл ажиллагаа өчигдөр зохион байгуулагдлаа.
2023-12-18

Монгол-Солонгос хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ эхэллээ

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ өнөөдөр БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Чангёнг Ан нар Хэлэлцээний багийн ахлагчийн хувиар нээлтийн үг хэллээ.
2023-12-18

Т.Батцогт: Х.Нямбаатар хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлж байна

Өнөөдөр (2023.12.08) Нийслэлийн Ардчилсан намаас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэн ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ Үндсэн хуулиараа тунхагласан хуульт засаглалтай улс билээ.
2023-12-18

“Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байна

УОК-ын Шуурхай штабаас Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Уул, Тайшир cуманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Хөхморьт, Жаргаланд сумд цагаанаар зудархуу байдалтай байна.
2023-12-18

Монгол, Хятад Улсын тусгай хамгаалалттай газрууд хамтран ажиллана

Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар (ХХБНГ), БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газартай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр газар нь дэлхийд ховордсон цэн тогоруу (Эмзэг), цагаан тогоруу (Устаж болзошгүй) зэрэг олон зүйл нүүдлийн усны шувууд зусаж, үрждэг чухал ач холбогдолтой бүс нутаг юм.
2023-12-18

Улсын нөөцөөс таван тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор шийдвэрлэлээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Баянтэс, Тэс суманд ажиллаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, нэн шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь шийдвэрлэлээ.
2023-12-18

Далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлнэ

УИХ-ын чуулганы 2023 оны арванхоёр дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон баталлаа.
2023-12-18

Тойм: Шатахууны хомсдолыг зохиомлоор үүсгэсэн үү

Шатахууны хомсдол сүүлийн өдрүүдэд улс орны хэмжээний томоохон асуудлуудыг үүсгэж байна. Энэ нь магадгүй улс орны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тодруулбал, ОХУ есдүгээр сарын сүүлчээр шатахууны экспортод хориг тавьсан нь МУ-ын шатахууны нөөц буурах гол шалтгаан болсон. Үүнээс хойш иргэд шатахуун авахдаа дугаарладаг болсон. Мөн шатахууны төлөө иргэд нь дотроо маргалдаж, биенээ доромжилдог, түгээгчийн биед халдаж, гэмтээсэн тохиодол хүртэл гарсан.
2023-12-18

“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ.
2023-12-18

Б.Батцэцэг: ОХУ-ын тал эрчим хүч, шатахууны асуудлыг нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй арванхоёр сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодрууллаа.  
2023-12-18

Арав хоногийн дотор зудын байдалтай сумдын тоо арваар нэмэгджээ

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгдэж, өвөлжилт хүндэрч байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-12-15

Дундаж цалин 2 сая төгрөгт хүрсэн ч бодит цалингийн индекс 44 хувиар өсжээ

2023 оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Эдгээр ажилчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөгт хүрсэн байна.
2023-12-15

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.
2023-12-15

Элэгний В вирусийн халдвартай иргэдийн ихэнх нь 19-45 насныхан байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс “Элэгний гепатит вирусээс сэргийлэхэд сэтгүүлчдийн оролцоо” чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
2023-12-15

Томчууд вирус тээгч болж, хүүхдүүдээ өвчлүүлж байна

НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.
2023-12-15

Инфляцын өсөлтөд 10 бараа гол нөлөө үзүүлжээ

Монгол Улсын 2023 оны эхний 11 сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцуулав.
2023-12-15

Цэцэрлэг, сургуулиудыг шинэ жилийн баярын нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөлөө

Боловсролын Ерөнхий Газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлжээ. Ингэхдээ Шинэ жилийн баяр нь гэр бүлийн баяр гэдгийг онцолж, уриалсан байгаа юм.
2023-12-15

Сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрснээс татгалзаж эхэллээ

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж буй.
2023-12-15

Өвөлжилтийн бэлтгэлд зориулж 25 тонн дизель түлш нийлүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
2023-12-15

Б.Баярмаа: Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан

"Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурлын үеэр 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ баталсан. Уг хуулийг батлахдаа дагалдуулан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан гэдгийг анхаарууллаа. 
2023-12-15