ХХБ хөрөнгө оруулагчдаас 105.5 тэрбум төгрөгийн захиалга авчээ
Худалдаа хөгжлийн банк нь анхдагч зах зээлийн арилжаанд нийт 2528 хөрөнгө оруулагчдаас 105.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга хүлээн авчээ. Ингэснээр татан төвлөрүүлэх зорилтот дүн болох 83.5 тэрбум төгрөгийн захиалга 126.4 хувийн гүйцэтгэлтэйгээр хаагдлаа.
2023-07-19
Монгол Улс хамгийн бага НӨАТ-тай орнуудын тоонд багтжээ
Цар тахлын дараа уул уурхайн экспортын өсөлт эдийн засгийг тогтворжуулж, улсын төсвийн тэнцэлийг нэг их наяд төгрөгийн ашигтай гаргахад чухал нөлөө үзүүллээ. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5.3 хувьд хүрэх прогнозыг ч гаргажээ.
2023-07-19
Газар хөдлөлт 28 хувиар өсжээ
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний хагас жилийн байдлаар 2354 бүртгэгдсэн байна. Тодруулбал, объектын түймэр 1699 удаа бүртгэгдсэн бол газар хөдлөлт 41 удаа бүртгэгджээ.
2023-07-18
597.7 мянган га талбайд тариалалт хийжээ
Улсын хэмжээнд долдугаар сарын 1-ний байдлаар 597.7 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 357.6 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, таримал тэжээл 80.1 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалсан байна.
2023-07-18
2.3 сая хүн төрийн халамж, үйлчилгээ авч байна
ҮСХ-ноос гаргасан 2023 оны эхний хагас жилийн тайланд нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2.3 сая байгааг мэдээллээ. Монгол Улсын нийт хүн ам 3457548. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 66.5 хувь нь халамж, үйлчилгээнд хамрагдаж байна гэсэн үг. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтөд 971.9 тэрбум төгрөгийг олгожээ. Дээрх иргэдийн 51.2 хувь нь Хүүхдийн мөнгөн тэтгэмж, 12.6 хувь нь Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, 9.5 хувь нь Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, үлдсэн нь 26.7 хувь нь бусад төрөлд орж байна.
2023-07-18
Хустайн нуруунд түүх соёлын дурсгалт газрууд олон бий
Улсын хэмжээнд 28 сая га талбай бүхий 102 тусгай хамгаалалттай газар 33 хамгаалалтын захиргаа байдаг. Үүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар /ХБЦГ/ бөгөөд дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа өвөрмөц онцлогтой.
2023-07-17