Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбооныхон хамтран энэ сарын 19-нд зохион байгуулна. Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг өдөрлөгийг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж хэвшээд буй билээ.
2025-03-17
Мопед, суррон, скүүтерээс унаснаас 532 хүн гэмтжээ
Сүүлийн үед скүүтер, дугуй түрээсийн үйлчилгээ нэлээд өргөжиж, хэрэглэгчдийнх нь тоо өсөөд буй. Энэ нь түгжрэлийн үед цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой ч скүүтер, суррон, мопедоос унаж гэмтэх тохиолдол их байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн юм.
2025-03-17
Гадаад худалдааны ашиг 49.9 хувиар буурчээ
Манай улс энэ оны эхний хоёр сард 116 улстай гадаад худалдаа хийснээр нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд хоёр тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 1.7 тэрбум ам.доллартой тэнцэхүйцийг импортолжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай гарав.
2025-03-17
Боловсролын зээлийн санд өртэй 14 мянга гаруй иргэнийг “хар жагсаалт”-д оруулна
Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгээр гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй хүмүүсийн мэдээллийг энэ сард багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхээр ажиллаж байгааг дээрх сангаас мэдээллээ.
2025-03-17
800 сурагчийг усанд сэлэлтээр хичээллүүлнэ
Чингэлтэй дэх ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг усанд сэлүүлж сургахаар болсныг дүүргийнх нь Засаг дарга Н.Мандуул мэдээлэв. Үүний хүрээнд өнгөрсөн сард 200 сурагчийг усанд сэлүүлж сургасан байна.
2025-03-17
Яармагт шугам бөглөрснөөс бохир хальжээ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо буюу Яармагт өнгөрсөн пүрэв гаргийн орой шугам бөглөрснөөс бохир хальж, авто зам руу оржээ. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажуугийн, “Арцат-2” орон сууцын хотхоны зүүн хойно бохир усны шугам бөглөрсөн гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 21.43 цагт иржээ.
2025-03-17
“Ухаан солиотой хүний л хийх ажил”
Дотроос нь түгжсэн өрөөнд гэмт хэрэг үйлдэж буй адал явдалт зохиолын хатан хаан Агата Кристийн бүтээлүүдэд ихээхэн элбэг байдаг сан. Яг ийм аллага өнгөрсөн зун Тайландын нийслэл Бангкок хотын нэгэн тансаг зочид буудалд болж, гурван эрэгтэй, гурван эмэгтэй, нийт зургаан хүний цогцос нэг өрөөнөөс олдсон байна. Хүчирхийллийн ямар нэг ул мөр байсангүй.
2025-03-16
Цастай нутгийн хүмүүс цаанаа л нэг өөр
Хоккайдо нутгийг зорин одод түгсэн хойно нислээ. Наритагийн нисэх буудлаас хөөрсөн онгоцны цонхоор харахад Токиогоос эхэлсэн хот, суурины гэрэл гэгээ 40, 50 минут орчим тасралтгүй үргэлжлэв.
2025-03-16
Цэцэрлэгт хүрээлэн үү, хөшөөт хүрээлэн үү
Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий цөөн хэдэн газар байдгийн нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Их хотын чимээ шуугианаас хэсэгхэн ч болов холдож, ой нугад очмоор санагдах үе бий шүү дээ.
2025-03-16
“Арсенал”-ыг аврах довтлогч хэн бэ
“Арсенал” баг энэ улиралд Премьер лигт түрүүлэх боломжоо бараг алдаад буй ч үүнийг дасгалжуулагч М.Артета хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. Одоогоор “Ливерпуль” тэднээс нэг тоглолт илүү, 15 онооны давуутайгаар лигийг тэргүүлж байгаа бөгөөд энэ зөрүүг багасгах найдвар тун бага юм. Үүний нэг гол шалтгаан нь “Арсенал”-ын тааруу довтолгоо билээ.
2025-03-15
“Хөх дөл”-ийг дэлгэцийн бүтээл болгожээ
“Хөх дөл” төслийг санаачлагч, УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан.
2025-03-15
Европ дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч
Канадын эрх баригч Либерал намын шинэ даргаар Английн банкийг удирдаж байсан Марк Карнийг сонгов. Тэрбээр огцрохоор төлөвлөж буйгаа энэ оны эхээр (нэгдүгээр сард) мэдэгдсэн Жастин Трюдогийн халааг авч Ерөнхий сайд болно.
2025-03-15
Театраар “амьсгалах” гуравдугаар сар
Урин цагийг угтсан урлаг, соёлын арга хэмжээнүүд эрчээ авчээ. Театр бүр л хавар цагийн нээлтээ хийж, шинэхэн уран бүтээлээ олны хүртээл болгож буй. Иймд эдгээр бүтээлээс заримынх нь тухай мэдээлэл хүргэе.
2025-03-15
57 стандартыг хүчингүй болгох шаардлагатай гэв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн улсын хэмжээнд мөрдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад үзлэг шалгалт хийжээ.
2025-03-14