Б.Ганхуяг, Т.Аюурсайхан, З.Энхболд, Б.Энх-Амгалан, Б.Бадраа нарын хэргийг прокурор хянаж байна
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр “Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар болон сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж буй Боловсролын зээлийн сангийн зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. “Нүүрсний” гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгаж буй өнгөрсөн зургаан сарын хугацаанд 75 холбогдогчтой найман хэргийг шүүхэд шилжүүлснээс 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Өдгөө 24 яллагдагчид холбогдох нэг хэргийг шүүх хянаж байгаа бол 33 хүнтэй холбоотой таван хэргийг прокурор хянаж буй юм.
2023-05-23
Боловсролын зээлийн сангийн мэдээлэл устсан гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж эхлэв
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авсан бүх хүний гэрээг ил болгоно” гэж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдэж байсан бол Боловсролын зээлийн сангийн дарга Б.Гарди маргааш нь “1992 оноос хойш зээл авсан 2100 хүний материал алга болсон. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс устгасан” хэмээн мэдээлэв. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад ёс зүйн зөрчлийн улмаас халагдсан О.Сийлэгмаа компьюьтерт байсан мэдээллийг хуулж аваад устгачихсан юм билээ. Энэ хэргийг шалгуулахаар цагдаад хандсан ч хэрэгсэхгүй болгосон. Зээлийн сан дахь мэдээлэл устсан ч яамны архивт хадгалагдаж байгаа” гэсэн юм.
2023-05-22
Хилийн мэргэжлийн хяналтын албаны хахууль авсан байцаагчдад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид бусдыг хясан боогдуулж хахууль авдаг үйлдлүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж, зарим бичлэгийг нь олон нийтэд цацаж байсан нь саяхан. Гэвч тус албаныхан хашралгүй хэрэгт холбогдсоор байсан юм. Татан буулгаж, өдгөө Гаалийн ерөнхий газарт харьяалуулсан Хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
2023-05-22
Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй
Тээврийн хэрэгслээр зорчихдоо үргэлж баруун гар талын хаалгаар буюу хөдөлгөөнгүй талаар бууж, сууж сургахыг, машины ард талаар нь тойрч анхаарал, болгоомжтой явахыг хүүхдэдээ зааж, хэвшүүлээрэй.
2023-05-19
Хоёр хүүхэд, долоон машин дайрсан Ч.Маралмаа зорчих эрх хассан ялаа багасгуулахыг хүсэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Олимп” хотхоны хойд талын замд өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд “Ландкруйзер-200” загварын автомашин жолоодож, урсгал сөрөн долоон автомашин мөргөж, зам хөндлөн гарч байсан бага насны хоёр хүүхдийг дайрсан Ч.Маралмаа нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр өмгөөлөгч Х.Даваахүүгийнхээ хамтаар зорчих эрх хасах ял оноосон хугацааг багасгуулахаар ийнхүү хандсан аж.
2023-05-19
Хөгжлийн банкны захирал асан Н.Мандуулын хууль зөрчсөн томилгоог ТУЗ нь ч өөгшүүлжээ
Дараа нь дээрх Б/160 дугаар тушаалаа хуульд нийцүүлэх гэж оролдсон уу, ТУЗ-өөс нь мөнөөх С.Мөрөн гэх эмэгтэйг хоёр албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тогтоолыг 2022 оны арванхоёрдугаар сарын 22-нд баталсан байгаа юм. Гэвч ТУЗ нь энэ тушаалыг гаргахдаа гүйцэтгэх захирлын албан үүрэг гүйцэтгэгчийн Б/160 дугаар тушаалыг хүчингүй болгосон хууль ёсны албан бичиг баталсан гэх мэдээлэл байхгүй атлаа эл тушаалыг нь үндэслэн ТУЗ-ийн тогтоол гаргасан гэж бичсэн байжээ.
2023-05-18
ЗТХЯ-ны албан тушаалтанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ
Тэрбээр 2019 оны тавдугаар сард өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр “Мерседес бенз” загварын автомашинд байсан 0220 УБС улсын дугаарыг 8661 УНВ болгон өөрчилж, улмаар ижил цифртэй дугаарыг иргэн Э.Энхсаруулын “Тоёота приус”-д шилжүүлсэн аж.
2023-05-18
“Эрэл”, “Монгол драй милк”-ээс нэхэмжилсэн Хөгжлийн банкны хохирлыг нэмж гаргуулах нь
Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөхгүй “луу унжиж” байгаа Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Эрэл” компанийнхан “БҮК-1” төслийг хэрэгжүүлэхэд зориулж 23 сая ам.доллар болон 13.1 сая еврогийн зээл дээрх банкнаас авсан байдаг. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 202 тэрбум төгрөгт хүрээд буй. Хөгжлийн банкнаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 202 тэрбум төгрөг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар хандсан бөгөөд хүү, алданги, торгууль зэргийг нь хэрэгсэхгүй болгож, 171.2 тэрбум гаруй төгрөг “Эрэл” компаниас гаргуулж Хөгжлийн банканд төлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн юм.
2023-05-17
“Капитал”-д хохирол учруулсан Монголбанкныхны хэргийг хэрхэх вэ
Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Үүний дагуу прокурорын байгууллагынхнаас тодруулахад “Төвбанкны нэр бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулж, өөрсдөдөө давуу байдал олгож, хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт дуусаагүй болохоор ямар нэг мэдээлэл нэмж хэлэх боломжгүй. АТГ-ын харьяалан шалгаж байгаа хэрэг” гэсэн юм. АТГ-ынхан “Прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгч чадахгүй” хэмээлээ.
2023-05-16