УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татлаа
Ташрамд дурдахад, Т.Бадамжунайг баяр наадамд олны анхаарал хандсан үед батлан даалтад гаргасан. Уг нь энэ сарын 5-нд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгах захирамж шүүгч гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат ны шүүхийн ерөнхий шүүгчид эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шаардлагатай хэмээн хүсэлт тавьсан гэнэ. Шүүгч хүсэлтийг нь хянаж үзээд Т.Бадамжунайг энэ сарын 10-нд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч батлан даалтад гаргасан аж.
2023-07-25
Япон жуулчныг дээрэмдээгүй, авах ёстой мөнгөө авчээ
Шалгалтын явцад Япон улсын иргэн 30 настай,эрэгтэй С.Ш нь иргэн Ж-ийн байранд түрээсээр байрлаж байсан бөгөөд утсаар холбогдон төлбөрийн мөнгийг гаргуулах талаар ярихад байгаа газраа хэлж дуудсан тул очиж төлбөрийг авч байх үед
2023-07-24
Авто ослын улмаас амиа алдсан 30 орчим хүүхдээс олонх нь орон нутгийн замд энджээ
Хөдөө орон нутгийг зорьж байгаа уншигч та замын хажуугаар зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо бүхий самбарыг анзаарч буй биз. Зарим нь олон нийтийн сүлжээнд “Нас барсан хүн тоолж байхаар замаа нөх” гэх мэтээр шүүмжилж ч байгаа. Уг нь бол жолооч нарыг ослоос урьдчилан сэргийлэх, автозам барих засварлаж ажлын тусдаа байгууллагууд хариуцаж, хийж гүйцэтгэдгийг хүн бүр л мэддэг нь лавтай.
2023-07-22
Хийдийн бурхад, ном судрыг нь хулгайлжээ
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум дахь Дашпунцогпил хийдэд хулгайч орж, бурхан шүтээнийг нь авч одсон тухай мэдээлэл энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу цагдаагийнхан очиж шалгахад тус хийдийн цонхоор гэмт этгээд нэвтэрч олон тооны бурхныг нь хулгайлсан байсан гэнэ. Орон нутгийн эх сурвалжууд “Дашпунцогпил хийдийн шүтээнүүдийн нэг, эртний дэлгэмэл зурмал Махгал, Лхам, сүүлийн үед гуулиар урлуулсан Мял, Дөртдагва, Бурхан багш зэрэг найман бурхан, эртний Зосборын Жадамба судар хоёр боть, сангийн бойпор, дун зэрэг шашны эд хэрэглэл алдагдсан. Цагдаагийнхан нарийвчлан шалгаж байгаа” гэсэн юм.
2023-07-20
Нянгийн бохирдолтой мах бэлтгэсэн компанийн хятад захирлыг цагаатгасныг хүчингүй болголоо
НПГ-аас тус компани болон захирал, БНХАУ-ын иргэн Чен Бинд Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэг заасан “Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амийг нь хохироож болох нянтай хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдаж, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийг этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Мөн ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд нь эл хуулийн 24.8-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан.
2023-07-20
74 настай иргэн төрсөн дүүгээ хөнөөжээ
Найр наадам хавтгайрсан энэ өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумд 76 настай иргэн төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэг гарсан нь архидалтаас үүдэлтэй гэнэ. 76 настай иргэн Д согтуудаа төрсөн дүү 47-той Ч-тэй маргалдаж, хутгаар амийг нь хохироосон аж. Өдгөө энэ хэргийг аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй юм.
2023-07-19
Гол, усны аюулаас сэрэмжлүүлж байна
НОБГ-ын алба хаагчид өдөр бүр Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна.
2023-07-16