Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

С.Батдөлд 12 жилийн хорих ял оноожээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
2023-07-07

Цэцэрлэгт бараа нийлүүлсэн эрхлэгч, нягтлан бодогч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэв

Прокуророос иргэн А, М нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж
2023-07-07

 БЗС-гийн дарга Д.Гардийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилээр гарахыг нь хязгаарлав

Тэгвэл АТГ, ЭЦА-ны мөрдөгчдийн гаргасан, БЗС-гийн ажлын албаны дарга Д.Гардийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг НПГ-аас шүүхэд хүргүүлснийг өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнд шүүхээс БШУЯ-ны харьяа БЗС-гийн ажлын албаны даргын албан тушаалыг эрхлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 
2023-07-07

Монголчууд бид бүгдээрээ “чихгүй толгой” болчихоогүй л байлтай

Тодруулбал, уржигдар 15.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, хуучнаар Партизаны сангийн аж ахуйн замд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явж байсан “Тоёота приус” онхолдож түүнд сууж явсан хоёр настай хүү, 21-31 насны дөрвөн эмэгтэй, нэг залуугийн хамт гэмтжээ. “Нэг зам-нэг соёл” аяны хүрээнд замын хөдөлгөөнд соёлтой оролцох, гүйцэж түрүүлэх үйлдэл зөв, хянамгай хийх, хурдаа тохируулж явахыг анхааруулж байхад манайхан үл ойшоож, тэр ч бүү хэл ТЦА-ны ажилтнуудыг “хурд хэмжлээ”, “айлгаж цочирдууллаа” хэмээн шүүмжилж байсан. Ганц удаа ч болтугай тэдний сэрэмжлүүлгийг анхаарч үзсэн бол ийнхүү олноороо эрүүл мэндээрээ хохирохгүй байсан шүү дээ. 
2023-07-07

Хараа голын гүүр нурж, нэг иргэн амиа алджээ

Гүүрэн дээгүүр зорчиж явсан ЗИЛ-131 загварын автомашин унаж жолооч болон автомашин алга болсон тухай дуудлагыг долоодугаар сарын
2023-07-07

Хариуцлагагүй жолооч нар жуулчдыг үргээх вий

Монголчууд өөрсдийнхөө амь, эрүүл мэндийг золиод зогсохгүй, манай орны байгалийн сайхныг үзэж танилцахаар ирсэн гадаадын иргэдэд ч хохирол учруулах болов. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам-нэг соёл” нөлөөллийн аяныг зургадугаар сарын 30-наас наймдугаар сарын 18-ны хооронд орон даяар зохион байгуулж байна.
2023-07-07

Удаа дараагийн үйлдлээр гар утас хулгайлдаг этгээдийг илрүүлжээ

2021-2023 оны хооронд худалдаа, үйлчилгээний төв, караоке зэрэг газруудаас иргэдийн гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
2023-07-06

УБТЗ-ын "ченж" хийдэг УИХ-ын гишүүнтэй байх уу

“Эрхэм гишүүд, сайд, дарга нарын эрх мэдлийг багасгаж, нийтийн эрх ашиг болон боломжийг хулгайлдаг байдлыг хална” гэж байгаад Үндсэн хууль, Ашиг сонирхлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. “Трансперенси интернейшнл” байгууллагын тодорхойлсноор “Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь төрийн албан хаагч төрийн ашиг сонирхолд болон улсын ашиг сонирхолд үйлчлэхээсээ илүү төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж өөрийн үзэмжээр хувийн ашиг сонирхолдоо үйлчлэх нөхцөл байдлыг ойлгоно” гэсэн.
2023-07-06

Амьдралаа мөрийд тавихад “араатан” болж хувирдаг 

Харин мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсвэл ажиллуулсан тохиолдолд 27 сая хүртэлх төгрөгөөр торгохоос гадна 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ. Ингэж мөрийтэй тоглосон иргэн, олон нийтийн газар болон цахим орчинд зохион байгуулсан, ажиллуулсан газарт хуулийн хатуу арга хэмжээ авсаар атал яагаад энэ төрлийн гэмт хэрэг өсөөд байна вэ. Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулдаг залилан мэхлэгчдийн арга улам нарийсаад байна уу, эсвэл энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох сонирхол эрх мэдэлтнүүдэд алга уу. 
2023-07-06

Д.Мөнх-Эрдэнэд оноосон ялыг өөрчилж, хөнгөрүүллээ

Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээжээ.
2023-07-05

АМГТГ-ынхнаас болж Монгол Улс дахиад арбитрт дуудагдах уу

Тэдгээр хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65.9 хувийг залилах, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын хэрэг эзэлж байна. Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан 12 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн” хэмээсэн юм. 
2023-07-05

Аюултай нөхцөл үүсгэсэн цамхагт крануудыг буулгажээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
2023-07-05

“Номинхолдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн тус бүрээс 440 сая төгрөг гаргуулж, УИД компанид олгохоор болов

Улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан УИД ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болгож, түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, Компанийн тухай хуулийн 84.6, 90.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнууд болох хариуцагч дээрх есөн хүн тус бүрээс 440 сая төгрөгийг гаргуулж, УИД ХК-д олгохоор болсон байна. Ингэснээр уг компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдаж буй юм.
2023-07-05

Үер усны 7 дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
2023-07-04

ЦЕГ: Хутга гаргаж танхайрсан Ц-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулахаар болжээ

"Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж
2023-07-04

Зохион байгуулалттай үйлдэгдсэн гэмт хэргүүдэд ажлын хэсгийн прокурорууд хяналт тавьж байна

гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 25 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан
2023-07-04

Хорих ангийн хамгаалалттай бүс рүү тарвага агнахаар буутай хүн нэвтэрчээ 

Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглочиоод буй. Гэтэл дээрх хоёр хүн уг шийдвэрийг зөрчсөн гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрынхан Зөрчлийн тухай хуулийн 7.6-4 дэх хэсгийн “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд агнахыг завдсан”, мөн хуулийн 5.6-гийн “Хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж буй аж. 
2023-07-04

Ё.Баатарбилэгт зургаа, Х.Бат-Эрдэнэд гурван жил зургаан сар хорих ял оноох санал прокурор гаргав

НВЦ компаниас хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Даажамбад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дөрвөн жил хорих санал гаргасан бол тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайханд ижил ял оноох саналаа прокурор илэрхийлсэн. “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт таван жил хорих, дэд захирал Б.Чойжилжалбууд албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь гурав, хахууль авсанд нь дөрөв, мөнгө угаасанд нь нэг, нэмж нэгтгэн төрийн албанд ажиллаж эрхийг найман жил хасаж, найман жил хорих ял оноох саналаа прокурорууд илэрхийлэв. 
2023-07-04