Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Замын хашлагатай холбоотой авлигыг таслан зогсооно гэв

“Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь Авлигын эсрэг хуулийн 6.1.12-т заасны дагуу авто замын салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод, аюулгүй хүргэх, хүнд суртал чирэгдлийг арилгах аж. Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн ЗДТГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Барилгын хөгжлийн төв, тохижилт үйлчилгээний болон явган хүний зам засварын ажил гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцлоо
2023-05-04

Дарханы авто вокзал дээр 7 хоногтой нялх үрээ хаяжээ

Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүлээлгэн өгч, хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
2023-05-04

“Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж линк байршуулж иргэдийг залилжээ

Чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн фэйсбуукийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн
2023-05-04

 Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлнэ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консулаар томилогдсон тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2021 оны 6-7 дугаар сард “Зүүн мандал агро” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь 14 га талбайн авто зам дагуух хэсгийн 1.37 га-д 66 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх 7000 шахам шоо метр дайрга буулгуулсан аж. Нийт 406 машинаар тооцогдох дайргыг үнэ төлбөргүй буулгуулснаас гадна Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянцагаан констракшн” ХХК-ийн инженер БНХАУ-ын иргэн Рин Еичэнээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэмээн Ш.Оргилыг буруутгаж буй юм. 
2023-05-04

Гар утас, цахим хэрэглээнээс үүдэлтэй гэр бүлийн зөрчлийн хэрэг гарах болжээ

Гэртээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зөрчил үйлдсэн тул шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлсэн
2023-05-03

Сургууль орчмын бүсэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн хишиг” сургуулийн талбайд автомашинтай иргэд зорчиж байна” гэсэн мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллаж
2023-05-03

Гэр бүлийн хүчирхийллийн 87 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1542 зөрчлийн шинжтэй, 111 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-05-03

Үл хөдлөх хөрөнгө бүртгэхдээ хахууль авч байсан бүртгэгчдийг шүүхэд шилжүүллээ

Гадаадын хөр өнгө оруулалттай нэгэн аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчийг өөрчлүүлж бүртг үүлэх гэсэн иргэн
2023-05-03

Үлэг гүрвэлийн чулуужсан яснууд худалдахыг завдсан хүнийг шалгаж эхлэв

Палеонтологийн олдворууд нь олон мянгаас, олон сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийнх бөгөөд бүгд соёлын биет өвд хамаардаг
2023-05-03

ГИХГ-ын мэргэжилтэн хятад иргэдэд виз гаргаж өгөхийн тулд хахууль авчээ

Тус хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний нэг нь уг албан тушаалтанд холбогдох үйлдэл аж. ГИХГ-ын дээрх мэргэжилтэн нь БНХАУ-ын нэр бүхий иргэдэд хууль бусаар виз гаргуулах гэсэн З.Нямсүрэн гэдэг хүнд үйлчилж удаа дараа хахууль авч байсан гэнэ.
2023-05-02

Дорнод аймгийн тусгай хамгаалалттай бүсээс 139 малын сэг зэм түүж, устгажээ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар 2-4-р багийн нутаг дэвсгэр, Яхь нуурын БНГ, Галын гол дагуу үхсэн малын сэг зэм цуглуулан сумын устгалын цэгт булж, устгах ажлыг дөрөвдүгээр сарын 20-27-ны өдөр зохион байгуулжээ. 
2023-05-01

Хүрэн баавгайг бамбарууштай нь агнажээ

Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн
2023-05-01

Ч.Тамир: Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, мөнгө биш, 60 мянган рубль олдсон

ГЕГ-ын хуулийн хэлтэсийн дарга Ч.Тамираа тайлбар хийлээ. Хэрэгт холбогдсон эмэгтэй сүүлийн 1 жил зургаан сар ажлаа хийгээгүй.
2023-05-01

Татварын орлогод орох байсан 187.4 тэрбумыг луйвардсан хүмүүст хорих ял шийтгэлээ

Гэр бүлийн хоёр таван жилийн турш энэ төрлийн гэмт хэрэг өдүүлээд зогсохгүй, түүнээс ч өмнө татвараас зайлсхийх гэмт хэрэг хийж байж. Гэвч тухайн үед Эдийн засгийн засгийн өршөөлийн болон Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, түүний үйлчлэлд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм билээ. 
2023-05-01

14 давхрын цонхоор унах эрсдэлтэй байсан хоёр хүүхдийг аварчээ

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны .... дугаар байрны 14 давхарын цонхоор 5, 9 настай хүүхдүүд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу Ачит-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч П.Биндэрьяа нар шуурхай ажиллан, хүүхдүүдийг буулгаж, аюулгүй болголоо.
2023-04-30

Гаалийн ажилтны гэрээс их хэмжээний алт, олон тэрбум төгрөг хураасан гэв үү

Хууль хяналтын байгууллагынхан энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр ийм их хэмжээний мөнгө, алт хураасан нь үнэн бөгөөд тухайн албан тушаалтан нь өдгөө ажлаа хийхгүй байгаа нэгэн гэнэ. Уг асуудал нь гаалийн байцаагч гэх ажил, албан тушаалтай нь холбоогүй, харин хувийн бизнес тэй нь холбоотой бололтой хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.
2023-04-28

Хойлог шувуу хадгалж эрүүгийн хариуцлага хүлээв

Эрүүгийн хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож
2023-04-27

Согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

Мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож хэргийн газраас зугатсан байна
2023-04-27