Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Монгол залууг алхаар цохиж хөнөөсөн орос эрийн ялыг хэвээр үлдээв 

ОХУ-ын иргэн Д.В.Тушемилов болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн 6.7- 1.5 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 20 жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасныг үндэслэл болгон давж заалдах гомдол гаргасан аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлыг нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ. 
2023-05-10

 С.Батдөлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ 

Бидний авсан мэдээллээр түүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт НПГ-т хүргүүлсэн байна. ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сард С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, нэгжлэг хийхэд олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ.
2023-05-10

Хахууль авсан ГССҮТ-ийн эмчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өмчлөх эрхийн эсрэг 88, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 31, Хүний амьд явах эрхийн эсрэг 7
2023-05-09

Сурагч хүүг зүс таних хүүхдүүд биед нь халдаж зоджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт
2023-05-09

Өчигдөр 93 жолооч согтуу жолоо барьж, 90 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг
2023-05-09

 Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ 

 “Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний мөрдсөн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. 
2023-05-09

Зөрчлийн хэргийн гаралт дөрөвдүгээр сард буурчээ

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 96.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0,09 хувийг Гаалийн байгууллага, 0,08 хувийг Татварын байгууллага
2023-05-08

Сэлбийн гүүрэн доор 37 настай залуу амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо
2023-05-08

Батдөлийн цагдан хорих хугацааг дахин сунгалаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
2023-05-08

Хар тамхины хэрэгт холбогдсон С.Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноолоо

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар буруутган шалгаж, шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
2023-05-08

Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлах хэрэг давтагдсаар байна

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байсан автомашинд
2023-05-08

Гэр бүлийн хүчирхийллийн 131 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1503 зөрчлийн шинжтэй, 74 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-05-08

 “Шувуу” ажиллагааны хүрээнд таван яллагдагч эх орондоо ирээд байна 

“Шувуу” ажиллагаагаар эх орондоо ирсэн хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн асан, “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбатын нэр багтсан байна. Тэрбээр БНСУ-аас ирээд удалгүй АТГ-т очиж мэдүүлэг өгсөн бөгөөд прокурор түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсгийн “улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан”, 22.10-ын “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх зүйл ангид зааснаар яллагдагчаар тооцсон билээ. 
2023-05-08

Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нэг хүн нас баржээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах алба хаагчдыг очиход  иргэн
2023-05-08

 Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчид яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов 

Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргалд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Өдгөө уг хэргийг НПГ-т хянаж буй юм. Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг өнгөрсөн оны долдугаар сарын 13-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багт барьж буй, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын эзэмшлийн 15 давхар барилгаас унаж нас барсан. Үүнээс улбаалан зэвсэгт хүчний эл ангийн албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн юм. Энэ шалгалтын хүрээнд ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал хууль зөрчсөн байж болзошгүйг тогтоожээ. 
2023-05-08

Хониндоо яваад сураггүй болсон охины цогцсыг ТАВАН жилийн дараа оллоо

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоожээ.
2023-05-05

Гэр бүлийн хүчирхийллийн 81 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1353 зөрчлийн шинжтэй, 78 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-05-05

Гаалийн албан тушаалтнуудад торгох ял оноов 

НПГ-аас Б.Оюундэлгэрт Эрүүгийн хуулийн хуулийн 22.4-4, Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар, Ж.Баттогтох, .Оргилмаа нарт мөн хуулийн 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх хэргийг гурван өдрийн турш хэлэлцсэн байна. Шүүхээс Б.Оюундэлгэрийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 12 сая 480 мянган төгрөгөөр торгожээ. Улмаар түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.5 саяыг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 
2023-05-05