Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзав
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж байна. Энэ бүсэд нийт 53,943 хүн, 15,616 өрх оршин суудаг. Хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон. Дэд бүтцийн сүлжээнд маш бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.
2024-02-26
Газар авчихаад төлбөрөө төлдөггүй шударга бус явдалтай эвлэрэхгүй гэв
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эдийн засаг, төсвийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо, Хүний хөгжлийн хороодын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох асуудлуудыг танилцууллаа.
2024-02-26
Д.Амарбаясгалан: Орон нутгийн сургуулийн улирлын амралтыг сунгах эсэхийг хэлэлцэнэ
Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав. Энэ үеэрээ тэрбээр зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
2024-02-26
ӨМНӨГОВЬ: "Хүүхдэд ээлтэй орон нутаг" болох зорилт тавьжээ
Өмнөговь аймгийн “Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жилийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, олон улсын “Найрамдал” цогцолбор, Урлаг, боловсролын академи зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
2024-02-26
Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агууллагддаг аж.
2024-02-23
Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэв
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
2024-02-23
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын худалдан авах ажиллагаанд шалгалт хийв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Биеийн тамир, спортын улсын хороо, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны худалдан авах ажиллагаанд хамаарах мэдээллүүдэд дүн шинжилгээ хийв.
2024-02-22
Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
2024-02-22
Калифорни мужид аадар борооны улмаас үер бууж байна
АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас 152-254 мм бороо орсон ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ. Энэ нь 1998 оны хоёрдугаар сард хамгийн их хур тундастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм.
2024-02-22
Өнөөдөр -10 градус хүйтэн байна
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна.
2024-02-22