ӨМНӨГОВЬ: Орон нутгийн төсвийн давсан орлогоос малчдадаа туслахаар болжээ
Өмнөговь аймгийн нийт малчин өрхөд өвөл хаврын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг аймгийн ИТХ-д өргөн барилаа. Тодруулбал, Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн давсан орлогын тодорхой хувийг малчдадаа туслах цогц арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж уг асуудлыг өнөөдөр аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-д хэлэлцүүлэн батлуулахаар болжээ.
2024-02-27
852 ширхэг хуурамч архи хураан авчээ
Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
2024-02-27
Өнөөдөр -11 градус хүйтэн байна
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
2024-02-27
ӨМНӨГОВЬ: “Эрүүл шүд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачлан хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл шүд” аян үргэлжлэн эрчимтэй хэрэгжиж байна. Аяны хүрээнд "Говь дент" шүдний төвийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2023 онд орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ. Тус төв байгуулагдсанаас хойш 4569 иргэнд 154 сая төгрөгийн үнэ бүхий амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүйг үзүүлжээ.
2024-02-26
Б.Мөнхтамир: 14 мянган зорчигчийг транзитаар тээвэрлэж, 13 тэрбумын орлого олсон
14 мянган зорчигчийг транзитаар тээвэрлэж, 13 тэрбумын орлого олсон хэмээн МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "2019 онд МИАТ компани хамгийн дээд талдаа 3800 транзит зорчигч зөөж байсан бол зөвхөн 2023 оны хоёрдугаар хагаст бид 13 мянган зорчигч тээвэрлээд, 13 тэрбум төгрөгийн орлого олсон. Азиас Улаанбаатарт ирээд, цаашаа Европ руу явчихаж байгаа юм.
2024-02-26
Монгол-Солонгосын агаарын харилцааг өргөжүүлжээ
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Агаарын тээврийн удирдах байгууллагуудын төлөөлөгчид хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээ БНСУ-ын Сөүл хотноо боллоо.
2024-02-26
Ц.Төрхүү: Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүрийн газрыг чөлөөлж буй. Тус дэлгүүрийн агуулахын барилгыг бүрэн буулгасан бөгөөд дөрөвдүгээр сард дэлгүүрийн үндсэн барилгыг буулгаж дуусах юм. Газар чөлөөлсний дараагаар үерийн даланг хүчитгэж, сувагчлалыг нээн, сэргээхээр ажиллаж байна.
2024-02-26
Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ
Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.М, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Б.Ц, Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Б нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.
2024-02-26
Румын Улстай харилцан, Элчин сайдын яамдуудаа дахин нээхээр боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд албан айлчлал хийв.
2024-02-26
Барилгын ажилтнуудыг буугаар заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүлэв
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4, Авлига, албан тушаалын 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2024-02-26
Мөнххаан суманд 80 тонн өвс, 90 тонно тэжээл тараажээ
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Зүүн бүсийн шуурхай бүлэг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Улс, аймгийн Онцгой комиссын хамтарсан хурлыг хуралдуулж, сумын удирдлагуудад цаг алдалгүй шуурхай ажиллах үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
2024-02-26
УОК: Булган аймагт нэмэлтээр 150 сая төгрөгийн санхүүжилт олгоно
Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын “Шуурхай бүлэг III” Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Булган аймгийн онцгой комисс /Б.Ариун-Эрдэнэ/-т үүрэг болгож байна.
2024-02-26
Оюутнаа зодсон КУДС-ийн захирал Ж.Солонгыг 100,000 төгрөгөөр торгожээ
Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго оюутнуудаа дарамталдаг , эмэгтэй оюутнуудаа кофе уу гэх шалтгаар өрөөндөө оруулж зүй бус дарамт үзүүлдэг тухай баримтууд ирсээр байгаа аж.
2024-02-26