Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Тяньжин боомтоос чингэлэг 9-12 хоногт тээвэрлэгдэж байна

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээ хүргэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 77 галт тэрэг гарчээ.
2024-01-03

Малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн доройтолд хүргэж байна

Сүүлийн 80 жилд Монгол Улсад агаарын дундаж температур 2.25 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна.
2024-01-03

Америк, Германы банканд ам.долларын ностро данс нээжээ

Монгол Улсын гадаад төлбөр тооцооны тасралтгүй байдлыг хангах, санхүүгийн салбарын харилцаанд дэмжлэг үзүүлэх, корреспондент харилцааг бэхжүүлэх хүрээнд Монголбанкнаас үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна.
2024-01-03

Боловсролын салбарт 2.4 их наяд төгрөгийн төсөвт өртэгтэй 442 төсөл хэрэгжинэ

2024 онд нийт 2.4 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 744.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 269 шилжих, 173 шинэ нийт 442 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ боловсролын салбарт хэрэгжинэ.
2024-01-03

2023 онд нийт 17.8 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанкнаас валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд үнэт металлын худалдан авалтыг хийж, ажилласны үр дүнд 2023 оны эцсийн байдлаар 17.8 тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-01-03

Нүүрсний борлуулалтын 20 хувийг биржээр арилжжээ

Монголын хөрөнгийн биржээр 2023 онд 12.8 сая тонн нүүрс арилжаалсан байна. 2023 онд “Андын илч” ХХК, “Тавантолгой” ХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК зэрэг таван компани биржээр нүүрс арилжжээ.
2024-01-03

Хүүхдийн эрх Монгол Улсад хамгийн ихээр зөрчигдөж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
2024-01-03

Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогджээ. Нийслэл болон дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах юм.
2024-01-03

Цас хунгарлаж, шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их цас унажээ.
2024-01-03

Гадаадын 44 831 иргэнд визний зөвшөөрөл олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 онд гадаадын 44 831 иргэнд визний зөвшөөрөл, 40 734 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгожээ. Үүнээс 31 242 визийг цахимаар олгосон байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт гурав, цахим виз олголт дөрөв дахин өсжээ.
2024-01-03

Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн байна

Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна.
2024-01-02

Компьютерын дэлгэцийг бүрэн унтрааснаар цахилгааны зарцуулалтыг 40 хувиар бууруулах боломжтой

Өдрийн цайны завсарлагааны нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ. Тухайн байгууллага олон компьютертэй бол тэр хэмжээгээр зардлаа бууруулна гэсэн үг.
2024-01-02

Шинээр орон сууц худалдан авсан бол 6 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг. Тодруулбал, татвар төлөгч иргэн та ХХОАТ-ын тайланг 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, татварын хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдэнэ. 
2024-01-02

Гадаад валютын нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрчээ

Гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2023 оны эцсийн урьдчилсан байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь оны эхнээс 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм.
2024-01-02

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Өнөөдөр өдөртөө -13 хэмийн хүйтэн байна

Өнөөдөр гадаа -13 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-01-02

Японд 7.4 магнитудын газар хөдөлж, цаашид эрсдэл нэмэгдэхийг анхаарууллаа

Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши хэвлэлийн бага хурал хийж, цаашид газар хөдлөлт болох эрсдэлтэйг анхаарууллаа.
2024-01-01

Их мастер Т.Мөнхзул шатрын түүхэнд том амжилт гаргалаа

Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ баг, Каисса клубын шатарчин Их мастер Т.Мөнхзул түргэн буюу блиц төрөлд шагналт 4-р байрт шалгарсан байна.
2024-01-01

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, сугалааны орлогод 40 хувийн татвар ногдуулна

Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдрөөс мөрдөж эхэлнэ. Тус хуульд Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.
2024-01-01

Торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй бол нэгдүгээр сарын 8-наас хөдөлгөөнд оруулахгүй

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан.
2024-01-01

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга болж, Боловсролын багц хууль хэрэгжиж эхэллээ

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих хуулийн талаарх мэдээллийг танилцуулж байна.
2024-01-01