Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөгт хүрчээ
Mөнгөний нийлүүлэлт 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 (26.8%) их наяд төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлтөд төгрөгийн харилцах 2.6 (40.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
2024-01-17
Засгийн газруудын өрийн дарамт, эрсдэлийн талаар хэлэлцжээ
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо 2024 оны нэгдүгээр 15-19-ний өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт болж байна. Энэ хүрээнд Дэлхийн улс орнуудын үл хөдлөх хөрөнгийн салбарын тогтворгүй байдал, засгийн газрууд болон аж ахуйн нэгжүүдийн өрийн дарамт зэрэг эрсдэл нь дэлхийн эдийн засгийн 2024 оны төлөв байдлыг амаргүй болгож буй талаар оролцогчид хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.
2024-01-17
Парагвай руу харилцан визгүй зорчиж эхэллээ
АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд байгуулсан “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна.
2024-01-17
Өвөрхангай аймагт инфляц 8.5 хувиар өсжээ
ҮСХ-ны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээс харахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2023 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд ӨОМҮ-ээс 7.9 хувь, өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын жилийн инфляц 8.6 хувьд хүрчээ. Харин Хэнтий аймагт 5.1 хувиар өссөн нь хамгийн бага, Өвөрхангай аймагт 8.5 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
2024-01-17
1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэхээр яригдаж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
2024-01-17
Татварын орлого 21.5 их наяд төгрөгт хүрчээ
Татварын нийт орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.0 (38.8%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.0 (51.6%) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 (2.0 дахин) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 904.6 (29.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 827.2 (21.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 57.8 (6.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.
2024-01-17
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тавьж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж ажиллаж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэмнэгдэж байгаа зардал, өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг тодорхой бууруулж хэмнэлт гаргасан хэмээн дурдаад, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 83.2 тэрбум төгрөг нь хэмнэгдсэн байна гэж дүгнэжээ.
2024-01-17
Гадаад худалдааны бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
2024-01-16
Төр онцгой дэглэм нэрээр шууд удирдлагыг гартаа авч байна
Сүүлийн жилүүдэд Төрийн өмчит компани (ТӨК)-д онцгой дэглэм тогтоон Засгийн газрын хяналтад авч, бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулан компанийн үйл ажиллагааг шууд удирдах практик тогтоод байна. 2019 онд Монголросцветмет ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д онцгой дэглэм тогтоосон бол 2022 онд Засгийн газрын 3 удаагийн шийдвэрээр дахин 3 компанид онцгой дэглэм тогтоосны дотор орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компани хүртэл орсон.
2024-01-16
Тайландыг зорих Монгол жуулчдын тоо 141 мянгад хүрчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2023 онд 230 316 Монгол хүн аялахаар хил давжээ. 2022 онд энэ үзүүлэлт 83 802-оор илэрхийлэгдэж байсан бол аялах иргэдийн статиктик бараг дөрөв дахин өссөн байна.
2024-01-16
Харбины мөсөн хотхоны орлого 5.91 тэрбум юаньд хүрчээ
Хятадын зүүн хойд хэсэгт орших цас, мөсөөр баялаг Хармөрөн муж өвлийн аялал жуулчлалын хамгийн алдартай газарт тооцогддог. Тус мужийн Харбин хотод байгуулсан “Цас мөсний ертөнц” аялал жуулчлалын хотхоны 521 метр урт мөсөн гулсуур олны сонирхлыг ихээр татаж байна.
2024-01-16
Хөрөнгийн биржээр 7.4 их наяд төгрөгийн нүүрс арилжжээ
Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулсан юм. Дээрх хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.
2024-01-15
Давосын чуулга уулзалтаар геополитик, дэлхий дахины аюулгүй байдлын сэдвийг хөндөнө
Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өнөөдөр эхэлж, нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. "Итгэлцлийг сэргээх нь" уриан дор тус чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүд нь хуваагдсан дэлхий дахины аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах, түүнчлэн хиймэл оюун ухааны эрсдэл, боломжуудын тухай ярилцах юм.
2024-01-15
Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд ХХОАТ-ын тайлан гаргах шаардлагатай
Татварын шинэчилсэн хуулиар Сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдлэх боломжтой. Тодруулбла, оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ. Ингэхдээ татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргана.
2024-01-11
Шинжлэх ухаан, технологийн 4688 судалгааны төслийг 156.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ
Шинжлэх Ухаан Технологийн сан нь Засгийн газрын 1993 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдсан цагаас хойш Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, үр дүнг нь нийгэмд нэвтрүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээр ажиллаж байна. 30 жилийн хугацаанд тус сангаас нийт 4688 судалгааны төслийг 156.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.
2024-01-11