Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 20 гишүүнээс 2023 оны зургадугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.
2023-06-28

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
2023-06-28

"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.
2023-06-28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи" группийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
2023-06-28

“Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн 3 дахь өдрөө үргэлжилж байна

“Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.
2023-06-28

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт маргааш эхэлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулна.
2023-06-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУХТ-ийн гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтоныг хүлээн авч уулзлаа.
2023-06-28

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 6-нд олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарийн дагуу ирэх сарын 6-нд Монгол Улсын нийт 1.2 сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно.
2023-06-28

Нүүрсний асуудлаар сонсгол хийх боломжгүй болжээ

Мөрдөн байцаах ажлын нууцыг хамгаалах, үр дүнг дээшлүүлэх шаардлагаар Авлигатай тэмцэх газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан тоотоор Түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтийг тавьсан тул Сонсгол хийх боломжгүй болсон байна.
2023-06-28

“Морин хуурийн музей” байргүй болох эрсдэлд оржээ

Монголын морин хуурын түүх соёл, ёс заншлыг харуулах музей 2015 онд байгуулагдаж, 400 гаруй үзмэр хадгалагдаж байна. Үүнд эртний 20 гаруй морин хуур хадгалагддаг нь олны сонирхлыг ихээр татдаг. Мөн морин хуурын түүхэн гэрэл зургийн цуглуулга, дүрс бичлэг зэрэг олон зүйл хадгалагдаж байгаа юм.
2023-06-28

Индонез улсын гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди Монгол Улсад айлчлал хийж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
2023-06-28

"Дээлтэй монгол-2023" наадамд монгол туургатны төлөөлөл оролцоно

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол-2023” наадмыг долдугаар сарын 9-ний өдрийн 11:40-22:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
2023-06-27

Наадмын хөтөлбөрийг "Эв мөнхийн тусгаар тогтнол" сэдвийн хүрээнд зохиомжилжээ

Үнэт өв, түүх, соёл, хүн байгалийн хүйн холбоог илэрхийлэх урлагийн хөтөлбөрийг боловсруулжээ.
2023-06-27

Ганцмод боомтоор 15 сая тонн ачаа тээвэр нэвтрүүлжээ

2023 он гарснаас хойш Ганцмод боомтоор нийт 15 сая тонн ачаа тээвэр нэвтрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 200 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо.
2023-06-27

АНУ-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2023-06-27

Гадаад хэргийн сайдгүй гадаад айлчлал

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд айлчлал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх хоёр дахь удаагийн айлчлал нь түүхэн ач холбогдолтой.
2023-06-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо

Хятадын Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийлээ.
2023-06-27

Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг тээвэр логистикийн төв болгоно

Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа.
2023-06-27

Д.Эрдэнэбилэг 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьж, хилийн хоригоо цуцлуулжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан Д.Эрдэнэбилэг хилээр гараад, ирээгүй байгаа асуудлаар  Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат мэдээлэл хийлээ.
2023-06-27

Байгаль орчинд ээлтэй ногоон худалдааг дэмжинэ

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт энэ сарын 26-28-ны өдрүүдэд болж байна.
2023-06-27