Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарийн дагуу ирэх сарын 6-нд Монгол Улсын нийт 1.2 сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаагүй гэх мэт зөрчилтэй бол мэдээллээ нягтлахыг зөвлөж байна. Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг www.ehalamj.mn, www.E-mongolia.mn системээр бүртгэж байгаа юм.
Мөн долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх учраас дээрх хугацаанаас өмнө бүртгэлээ нягтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 6-нд мэдээлэл нь бүртгэгдсэн бүх хүүхдийн мөнгийг олгоно. Мөн хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9 хувийн мөнгийг нэгдүгээр сараас эхлэн тооцож, нэг хүүхдийн 700 мянган төгрөгийг данс руу нь шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 110,000 гаруй хүүхэд бий.