Баруун таван аймгийн эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаж байна
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг баруун таван аймгийн эрчим хүчний салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, тулгамдаж буй боломжит асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох ажил хариуцсан албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч байна.
2023-08-01
Боршоо боомтоор 40000 жуулчин орж иржээ
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, БОАЖын Сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газрын дарга нарыг хүлээн авч, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөв.
2023-07-31
Говь-Алтайчууд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна
2023 онд таван аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэж буй. Өнгөрсөн өдрүүдэд буюу долдугаар сарын 27, 28-нд Архангай, Хэнтий, Завхан, Төв аймаг тэгш ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ өдрүүдэд Хан Тайшир уулын аймаг, Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.
2023-07-31
Онгоцны зорчигчдын тоо 40 хувиар өсжээ
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж долдугаар сард эрс өсжээ. Тодруулбал, долдугаар сарын оргил үед өдөрт олон улс, орон нутгийн нислэгээр 8200 гаруй зорчигч хүлээн авлаа.
2023-07-31
Шинэ Хархорум төсөлд 500 мянган хүн амтай суурьшлын бүсийг багтаажээ
Барилга, хот байгуулалтын яам, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хамтран Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэх анхны чуулганыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
2023-07-31
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Томас Крехан нар үдэн мордуулав.
2023-07-31
Дунд голд хүний цогцос хөвж байжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байсан дуудлага иржээ.
2023-07-31