Сүхбаатар дүүрэгт 960 суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
2023-08-14
Эрүүл мэндийн салбарынхныг Төрийн дээд одон медалиар шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн ардын эрүүл мэндийн манаанд эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэсэн ахмадууд, одоо ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр нар өнөөдөр /2023-08-11/ гардууллаа.
2023-08-11
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо
”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.
2023-08-11
Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох замын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Тус байршилд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.
2023-08-10
ЗӨСҮТ: Тарваган тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл худлаа. Бид шинж тэмдэг илэрсэн гэх дуудлага хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар ХӨСҮТ-тэй хамтарсан баг үзлэг, шинжилгээ хийж байна. Тохиолдол батлагдаагүй үед иргэдэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн мэдээллээ.
2023-08-10
Аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл “Амаа мэдээрэй” Монголчуудаа
“Элсэн тасархай”-д энэ жил нэг тэмээг 20 төгрөгөөр унуулж байна. Гэвч зохион байгуулалт байхгүй, дээрээс нь тэмээ түрээслүүлж буй нутгийг иргэд үйлчилгээний соёлд суралцаагүй учир тэмээ унахаар ирсэн хүмүүсээ булаацалдаж, “Одоо миний ээлж шдээ Но****”, “Хөөе Батаа гөлөг минь хурдан хүрээд ирээч” “Чи юу гээд хуцаад байгаа юм, Ги*** чинь” гэх зэргээр эргэн тойрноо үл анзааран, хоорондоо хэрэлдэх нь гадаад жуулчид битгий хэл Монголчуудад ч таагүй санагджээ.
2023-08-10
Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга ашиглалтад орлоо
БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 500,000 ам.долларын буцалтгүй тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга байгууламжийн барьж өгөхийн зэрэгцээ 150,000 ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан өгч, энэ сарын - нд нээлтээ хийжээ.
2023-08-10
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ-ын туршлагаас суралцана
Бүгд найрамдах Солонгос улсын Байгаль орчны яам ба Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамдууд 2010-2011 онуудад харилцан төлөөлөгчид илгээн хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын хооронд хамтран ажиллах гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцож, санамж бичигт байгуулсан.
2023-08-10
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 32.7 мянган тонн шатахуун тээвэрлэжээ
"Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тээвэрлэлт амжилттай үргэлжилж, 32,7 мян/тн шатахууныг орон нутагт хүргэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2023-08-10