Монгол Улсын эдийн засаг таван хувиар өснө гэв
...Иймээс хөрөнгө оруулалтын орчны багц шинэчлэл боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх, Монгол Улсын бодлогын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтэц, ложистикийн үзүүлэлт, төрийн байгууллагуудын засаглалыг сайжруулж, авлигыг бууруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг санууллаа. Дээр дурдсанчлан Монголын эдийн засаг дунд хугацаандт аван хувиас давж өсөх таамаг бий. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн түвшнийг хадгалж, бас инфляцыг бууруулах шаардлагатай...
2023-04-05
Өөртөө үйлчлэх банкны “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг нээж эхэллээ
ХААН Банк өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн эринд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж, цаг зав хэмнэсэн ухаалаг бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор ирсэн билээ. Дижитал шилжилтийн хүрээнд, мөн банкны дунд хугацааны стратегид тусгасны дагуу цахим үйлчилгээг харилцагчдад ойртуулах, илүү амар хялбар болгох олон төсөл, хөтөлбөр нэвтрүүлэхээр санаачлаад буйн нэг нь өөртөө үйлчлэх дижитал салбар болон дижитал цэгүүдийг шинээр нээхээр ажиллаж байна.
2023-04-04
Агро гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх нь
“Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуул ганыг өчигдөр зохион байгуулж, 800 га руй төлөөлөл оролцлоо. Газар тариалангийн салбарт шийдвэрлэх ёстой олон асуудал бийг онцгойлон анхаарч, 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлаж буй бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлжээ.
2023-04-04
Орон нутгийнхан болон геологичдынүл ойлголцол гүнзгийрсээр
“Монголын геологи, хайгуул 2023” чуулга уулзалт, үзэсгэлэн өчигдөр эхэллээ. Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос 13 дахь жилдээ зохион байгуулж буй уг чуулганаар геологи хайгуулын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн, гарц шийдэл эрэлхийлдэг. Мөн улсын хэмжээнд геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагын төлөөлөл оролцохын зэрэгцээүе үеийн геологич, мэргэжилтнүүд, багш, оюутнууд цугладаг салбарын тэмдэглэлт өдөр
2023-03-31
“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа
Хуримтлалтай иргэнийг бий болгох, санхүүгийн зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн дархлааг дэмжих, хуримтлуулах сэдлийг нь урамшуулах зорилгоор ХААН Банкнаас 21 аймгийн малчид болон малчин өрхүүдийнхээ дунд “Буянт малчин таны хишиг арвижиг” уриатай хадгаламжийн урамшуулалт аянаа зарлаж байна.
2023-03-31
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно
Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн. Үүний хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгох бөгөөд энэ оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөг тусгасан юм.
2023-03-31
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч тус бүрд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн гаргасан нь таалагдлаа
Бидний хувьд ХААН Банкны сургалтуудад хамрагдаж, ЕСБХБ-ны менторын хөтөлбөрт хамтран оролцсон нь байгууллагад маань маш эерэг нөлөө үзүүлсэн. Манай байгууллага 13 франчайз салбартай бөгөөд дандаа гэр бүл удирддаг. Гэр бүл гэдэг албан бусаар хэлэхэд ерөнхийдөө эмэгтэй удирдлагаар явж, тус бүрийнх нь ард доод тал нь гурван гэр бүлийн амьдрал байдаг. Манай 13 компанийн 80 хувь нь эмэгтэй удирдлагатай. Учир нь эмэгтэй бизнес эрхлэгчид орон нутагт ч илүү идэвхтэй байдаг болохыг ХААН Банкнаас сая танилцуулсан судалгаа ч харууллаа. Харин манай компани авто салбарынх учир нийт ажилтны 80 хувь нь эрэгтэй ажилтнуудаас бүрддэг.
2023-03-31
“Төрийн банк” нэмж хувьцаа гаргахаар төлөвлөжээ
Өнгөрсөн оны аравдугаар сард олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, хувьцаат компани болсон“Төрийн банк” нэмж14.29 хувиа худалдахаар төлөвлөж буй талаар зарим эх сурвалж мэдээллээ. Хэрэв ийм шийдвэр гаргавал олон нийтийн эзэмшлийн хувь 20-д хүрэх юм. Тус банкны хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх дөрөвдүгээр сарын 29-нд болох үеэр нэмж хувьцаа гарган олон нийтэд санал болгох тухай тогтоолын төслийн талаар хэлэлцэх аж. Өдгөө эл банкны 49.26 хувийг Сангийн яам, 45.03-ыг нь Хадгаламжийн даатгалын корпорац, үлдсэнийг нь олон нийт эзэмшиж буй гэнэ. “Төрийн банк” өнгөрсөн онд IPO хийхдээ нэгж хувьцаагаа 590 төгрөгөөр санал болгож байв. Өчигдрийн байдлаар эл дүн 670.83 төгрөгтэй тэнцсэн юм.
2023-03-30
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
Түүнчлэн нэгдлийн хэмжээнд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдүүд үр дүнгийн хариуцлага хүлээдэг, аливаа нөлөөллөөс ангид цэвэр бизнесийн зарчимд суурилсан, мэргэжлийн түвшинд боловсруулагдсан стратеги төлөвлөлттэйгээр ажиллах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөндлөнгийн аудитаар санхүүгийн хяналт, нягтлан бодох бүртгэл, тайлагналаа хянуулж нэгдлийн нээлттэй ил тод байдал, сайн засаглал бодитойгоор сайжирна гэж үзэж байна
2023-03-29
“МАК Цемент” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлжээ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосноор төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж, 2017 оноос эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол Улсын зах зээлд нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн хүчин чадлын 70-85 хувийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэглээний 50-60 хувийг хангаж байгаа юм.
2023-03-29
Булган сумд кг ноолуурыг 173 500 төгрөгөөр арилжив
Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)-ээс Дорнод аймгийн Булган сумд өчигдөр ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулав. Тус бирж энэ хавар зарим аймагт ноолуурын арилжаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнийг Дорнодоос эхлүүллээ. Дээрх аймагт кг ноолуур өчигдөр 155 000 төгрөгийн ханштай байсан бол дуудлага худалдаагаар эл дүн 173 500-д хүрсэн аж. Худалдан авагчид малчдын нийлүүлсэн ноолуурыг шалгасан гэнэ.
2023-03-28