“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг сунгахаар шийдвэрлэв
Ташрамд дурдахад, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Мөн “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Хуланг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух Ерөнхий консулаар томилсон байна.
2023-04-13
Тавантолгой ДЦС-ын хоёр блокийг эхний ээлжид ашиглалтад оруулна
Станцыг гэрээ байгуулснаас хойш гурван жилийн дотор ашиглалтад оруулнагэж тооцож байна. Төслийн санхүүжилтийг станцыг ашиглалтад оруулснаас хойш таван жилийн хугацаанд төлөх ехник, эдийн засгийн тооцоололгарсан” гэв. Уг станцаас “Оюутолгой” компанид жилд 1.3 тэрбум кВт/цаг эрчим хүчийг нэгжийг нь 9.6-11 центээр нийлүүлэхээр буй аж. Цаашид гурав дахь блокийг барьсан үед “Оюутолгой” төслийн үйлажиллагаанд шаардлагатай эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэх гэнэ.
2023-04-13
Монгол дахь хувьцааны эрсдэл ба өгөөж
Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Өмнөх цувралд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ сэдвээр мэдээлэл хүргэсэн. Өнөөдрийн сэдэв хувьцаа. Та бүхэн эл нийтлэлээс хувьца гэж юу болох, түүнээс хэрхэн ашиг хүртэх зэрэг багц мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.
2023-04-13
Монгол Улсын нүүрсний экспорт 15 сая тоннд хүрэв
Манай улс энэ он гарснаас хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 15.02 сая тонн нүүрс экспортолсон дүн гарчээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.32 сая тонн буюу 4.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг УУХҮЯ-наас мэдээлэв. Ингэснээр уг таваарын экспортын гүйцэтгэл эхний гурван сар гаруйн хугацаанд 41.2 хувьд хүрээд байна. 2023 оны 1-3 дугаар сард манай улсын нийт экспорт 3.76 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Үүний дийлэнх буюу 59.6 хувийг (2.24 тэрбум “ногоон”) нүүрсээс бүрдүүлсэн юм.
2023-04-12
Хөдөө аж ахуйг дэмжих санд 219 тэрбум төгрөгийн өр, авлага хуримтлагджээ
Тэдгээрээс 1994-2022 онд зээл авсан, нийт 52.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй 6092 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг эхний ээлжид ил тод болгосныг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлсэн. Үүнээс 5118 нь иргэн, 770 нь аж ахуйн нэгж, 138 нь төрийн байгууллага, 66 нь төрийн бус байгууллага аж. Зээлийн үлдэгдлийн хамгийн өндөр дүн нь 4.5 тэрбум бол бага нь 200 төгрөг байна.
2023-04-11
Гадаад худалдааны бараа эргэлт 57 хувиар өсжээ
Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 5.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 57 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ
2023-04-10
Унци алтны ханш 2000 ам.доллар давлаа
НУ-ынэдийн засгийн үзүүлэлтээс шалтгаалж Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэх хүлээлт багассантай холбоотойгоор алтны ханш 2022 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ
2023-04-07
“Өдөрт дээд тал нь 10-15 ямаа самнах боломжтой”
Нэг ямааг 10 000 төгрөгөөр самнах бөгөөд өдөрт 50 ямаа самнахад дунджаар 500 000 төгрөг авна гэсэн зар ч нийгмийн сүлжээнд тархаж, иргэдийн ярианы сэдэв болов. Тиймээс нэг хүн өдөрт хэдэн ямаа самнах боломжтойг тодрууллаа
2023-04-07
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд зохион байгуулсан тус арга хэмжээнд 800 гаруй гаруй иргэд, хөрөнгө оруулагчид оролцож, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа, дижитал шилжилтийн талаар болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
2023-04-06
Үнэ нь өссөн барилгын материалын нэр, төрөл 800-д хүрсэн гэв
БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллага хамтран “Барилгын сэргэлт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Барилгын тендерийн баталгааг өнгөрсөн намар бууруулж нийт зардлын 0.5, гүйцэтгэлийн баталгааг гурван хувь болгосон аж. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд барилга барих нэг тэрбум төгрөг тутамд багагүй хөрөнгө төгрөг байршуулж буйг чуулганд оролцогчид шүүмжиллээ.
2023-04-05