Банкны салбарын нийт актив 4.7 их наяд төгрөгөөр өсжээ
Цаашид тээвэр ложистикийн хүндрэл аажмаар арилан, эдийн засгийн салбаруудын сэргэлт хурдсах боломжтой аж. Улмаар инфляц аажмаар буурч, хадгаламжийн бодит өгөөж нэмэгдэх бол төсвийн үр ашиггүй зардлуудыг багасгаж буй нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, ханш тогтворжих нөхцөл болохыг МБХ-ны тайланд дурдсанбайв.
2023-06-13
Онлайн зээлийг малчны хотноос...
Төв суурин газраас алсмагдмал бүс нутагт амьдардаг малчдын хувьд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед заавал сум, аймгийн төвийг зорьж, банкны салбар нэгжид хандах шаардлага гардаг байсан бол гар утаснаасаа хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой “Малчны онлайн зээл”-ийн үйлчилгээг ХААН Банк шинээр нэвтрүүлээд байна.
2023-06-12
Мөнгө гуйвуулахдаа тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар үйлчлүүлэхийг сануулав
Монгол Улсын хил, гааль нээгдсэн, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд гадаадын улсууд руу мөнгөн гуйвуулга хийх нь нэмэгджээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр үйлчлүүлэхийг анхаарууллаа.
2023-06-12
ХААН Банкнаас “Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
Дэлгэр зун цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгч, харилцагч байгууллагуудын бизнесийн борлуулалтыг дэмжих, таниулан сурталчлах зорилгоор “Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд өнөөдөр 10:30-20:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
2023-06-09
Алт сорьцлуулах хуваарийг өөрчилжээ
Зуны улиралд уул уурхайн үйл ажиллагаа идэвхжиж, алт сорьцлуулах иргэд, аж ахуйн нэгжийн тоо нэмэгддэгтэй холбоотойгоор Сорьцын хяналтын газар ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ.
2023-06-09
Гадаад валютын албан нөөц 3.89 тэрбум ам.долларт хүрэв
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.89 тэрбум ам.долларт хүрснийг Төвбанкны цахим хуудсанд мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 5.57, 2023 оны эхнээс 14.63 хувиар өссөн үзүүлэлт болов. Эл тоо нэгдүгээр сард 3.55, дараа сард нь 3.39, гуравдугаар сард 3.43, дөрөвдүгээр сард 3.69 тэрбум “ногоон” байсан билээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сараас хойш нэмэгдсэн гэсэн үг.
2023-06-09
Оросын логистикийн сүлжээ шинэ нөхцөлд өөрчлөгдөж байна
ОХУ-ын нутаг дэвсгэр нь Ази, Европыг холбосон хамгийн тохиромжтой транзит коридоруудын нэг хэвээр байна. 6 дугаар сарын 14-17-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр түүний оролцогчид логистикийн шинэ сүлжээнд онцгой анхаарал хандуулах болно.
2023-06-09
Экспортын орлого 6.3 тэрбум ам.долларт хүрлээ
Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний таван сарын байдлаар 9.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 35.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, экспортод 6.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд нийлүүлж, импортод 3.4 тэрбумыг зарцуулснаар гадаад худалдааны тэнцэл 2.8 тэрбум гаруй “ногоон”-ы ашигтай гарчээ. Экспортын орлогын 87.1 хувийг эрдэс баялаг, 4.7-г нь үнэт болон хагас үнэт чулуу, гоёлын зүйлс, хоёр хувийг нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс бүрдүүлжээ.
2023-06-08
79 компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасах нөхцөл үүсжээ
Тухайлбал, “Хот девелопмент”, “Дархан хөвөн”, “Э-Транс ложистикс” зэрэг 68 компанийн хувьцааны хөрвөх чадвар хангалтгүй, үнэт цаасных нь арилжааны идэвх муу байсныг сүүлийн гурван жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржээс танилцуулав.
2023-06-08
Улсын хэмжээнд инфляцын түвшин 11.3 хувьтай байна
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг бөгөөд 221 нь импортынх юм. Тэдгээр нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй. Манай улсын инфляцын зорилтот түвшин 4-8 хувь ч ийнхүү хоёр оронтой тоонд хэвээр байна.
2023-06-07