Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсөв

Хятадын инфляц 0.7 хувиар өсжээ

БНХАУ-ын инфляц хоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлжээ. Харин БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс тус сард 2.7 хувиар буурснаар 2016 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн уналт боллоо.
2024-03-11

Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахаар 15 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгууллаа

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн азийн газрын захирал Мухаммед Эсан Ханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр АХБ болон Монгол Улс хоорондын 2024 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
2024-03-07

Гадаад валютын нөөц 2019 оноос хойшхи дээд түвшинд хүрчээ

Гадаад валютын албан нөөц хоёрдугаар сарын байдлаар 4.97 тэрбум ам.доллар хүрч, жилийн өмнөхөөс 46.4 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөнийг Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь 2019 оноос хойш гадаад валютын нөөц дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм.
2024-03-06

Нийгмийн даатгалын сангийн орлого 44 хувиар нэмэгджээ

Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны нэгдүгээр сард 405.1 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 123.7 (44 хувь) тэрбум, нийт зарлага 368.6 тэрбум төгрөгт хүрч,  76.8 (26.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
2024-02-29

Европын Холбооноос нийт 38.5 сая еврогийн санхүүжилт авчээ

Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийн хөтөлбөрийг 2020 оноос хойш хамтран хэрэгжүүлж байна.
2024-02-29

Кавказ, Төв Азийн макро эдийн засгийн асуудлаар туршлага солилцож байна

ОУВС-ийн Казахстан дахь бүсийн техник туслалцааны төвөөс 2024 оны хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотод “Макро-Төсөв” сэдэвт туршлага солилцох семинар болж байна. Тус семинарт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон ЭЗХЯ, СЯ-ны холбогдох албан хаагчид оролцож буй.
2024-02-27

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад шинэ арга нэвтрүүлжээ

Дэлхийн банкнаас гаргасан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад заавал байх 8 элементийг нэвтрүүлж ажиллах арга хэмжээг Сангийн яам 2018 оноос эхлүүлсэн. 2023 онд уг 8 элементийг нэвтрүүлсэн улс орны тоонд багтаад байна.
2024-02-27

Нийслэлийн төсвийн тодотголыг маргааш хэлэлцэнэ

Улаанбаатар хотын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон түүнийг дагалдуулан оруулж ирсэн бусад асуудлыг нийслэлийн ИТХ-ын маргаашийн ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Уг хуралдаанаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийнэ. Төсвийг тодотгох болсон гол шалтгаан нь Улаанбаатарт метро барих хөрөнгийг нэмж тусгахтай холбоотой юм. Тухайлбал, өмнө нь нийслэлийн төсвөөс зөвхөн метроны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах хөрөнгийг гаргаж, барих зардлыг Засгийн газраас шийднэ хэмээж байв
2024-02-22

Луу жилийн анхны азтан НӨАТ-аас 30 сая төгрөг хожлоо

Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
2024-02-21

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх хугацааг хойшлууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар нийслэлийн энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байв. Гэтэл уг асуудал хуралдаан эхэлсэн цагаас маргаан дагуулав. Тодруулбал, төлөөлөгч Д.Гантулга “Төсвийг баталснаас хойш хоёр сар орчмын дараа өөрчлөх талаар ярьж байна. Ингэхдээ тодотголын хоёр төслийг бидэнд тараалаа. Хоёр дахийг нь өнөөдөр (өчигдөр) хүлээн авсан. Нэгдүгээрт, бид алийг нь хэлэлцэх юм бэ. Хоёрдугаарт, нийслэлд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхтэй холбоотойгоор 1.4 тэрбум төгрөгийн зардал гарах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ гэж байна
2024-02-20

ДНБ долоон хувиар өссөн гэв

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 68.9 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 15 (27.9 хувь) их наядаар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тэгвэл 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наядад хүрч, өнгөрсөн оныхоосоо хоёр (долоон хувь) их наядаар тэлсэн дүн гарчээ. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурч, 2021, 2022 онд 1.6, таван хувиар өсөж байв
2024-02-20

Мөнгөний нийлүүлэлт 7.8 их наяд төгрөгөөр өсжээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 (26.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд төгрөгийн харилцах 2.0 (33.5 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
2024-02-20

Татварын тайлант хугацааг хоёрдугаар сарын 16-ыг хүртэл сунгажээ

Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайланг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Жилийн эцсийн татварын тайлан хүлээн авах хугацааг 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийг дуустал сунгасныг ТЕГ-аас мэдээлж байна.
2024-02-13

Татварын орлого 21.5 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 24.3 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оныхоос 5.8 (31.3 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.2 их наяд төгрөгт хүрч, 6.1 (35.6 хувь) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.
2024-02-02

ЖАЙКА-тай хамтран хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл” хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх эл төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэнэ
2024-01-31

Аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт 45 хувиар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 их наяд төгрөг буюу (45.2%)-аар өслөө.
2024-01-17

Зээлийн өрийн үлдэгдэл 27.4 их наяд төгрөгт хүрчээ

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 12 дугаар сарын эцэст 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.1 (23.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 (32.4%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.3 (13.0%) их наяд төгрөгөөр өссөн байна. 
2024-01-17

Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөгт хүрчээ

Mөнгөний нийлүүлэлт 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 (26.8%) их наяд төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлтөд төгрөгийн харилцах 2.6 (40.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
2024-01-17