Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар НҮБ-ын суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзаж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа дахь Монгол Улсын оролцоог бэхжүүлэх, энхийг сахиулагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээснээр Монгол Улсын даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг сахих их үйлсэд оруулах бодит ажил биеллээ олж, өнгөрсөн хугацаанд нийт давхардсан тоогоор 23 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах үйлсэд оролцсон ба энэ цаг үед ч дэлхийн халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна.