Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг ирэх сарын 28-нд Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион зохион байгуулна. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харвааны тэмцээн, үндэсний бараа, бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зэргийг зохион байгуулж, монгол өв соёлыг олон улсад сурталчлахаар төлөвлөжээ. Хүчит бөхийн ба¬рилдаан, сур, шагайн харвааны тэмцээнд орол¬цох тамирчид Европ дахь Элчин сайдын яам болон холбогдох мэргэжлийн холбоонд бүртгүүлэх шаардлагатай аж. Эл наадам нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хилийн чанадад оршин суугаа иргэдэд зориулан зохион байгуулж буй анхны томоохон үйл ажиллагаа юм.
У.Сүрэн