Манай улс 2012 онд Инновацын тухай хуультай болсон ч Дэлхийн инновацын индексээр өдгөө 133 орноос 67 дугаар байрт эрэмбэлэгдсэн хэвээр. Энэ нь инновацын бүтээгдэхүүний экспорт, гарааны бизнесийн хөгжил хангалтгүй байгааг харуулж буйг албаныхан хэлсэн. Тиймээс шинэ, шилдэг санааг дотоодын зах зээлд хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас инновацын экосистемийг бэхжүүлэх ажлыг эхлүүлж, энэ чиглэлийн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, грант олгох журмыг шинэчлэн батлуулснаа өчигдөр мэдээллээ. Ингэснээр инновацын шийдэл бүхий бизнес санааг хөгжүүлэх болон технологийн хөгжүүлэлтэд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдæээ. Үүний хүрээнд салбарын яамнаас инновацын шийдэл бүхий бизнес санаанд санхүүжилт олгох уралдаан тэмцээнийг тун удахгүй зохион байгуулах гэнэ. Зах зээлд нэвтрүүлсэн шилдэг инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шагнал олгох, гарааны бизнес эрхлэгчдэд татварын дэмжлэг үзүүлэхдээ Засгийн газрын холбогдох тогтоолуудыг үндэслэх àæ. Түүнчлэн инновацын экосистемийг бэхжүүлэх ажлын хүрээнд гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл, төрийн өмчийн их сургуулиудыг судалгааны төвтэй болгох замаар академик эрх чөлөөг нь хангах, шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд хүргэхээр төлөвлөжээ. Инновацын шийдэл бүхий шинэлэг санаа, стартапуудыг дэмжсэнээр нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сайн талтай гэв.
М.Гэгээ