Азийн өсвөр үе, залуучуудын спортын наадам Японы Токио хотод боллоо. Тус наадамд Улаанбаатар, Шинэ Дели, Жакарта, Куала-Лумпур, Манила, Сингапур, Токио зэрэг 12 хотын 138, пара төрөлд 36 тамирчин өрсөлдсөн байна. Манай улсаас 16 тамирчин, зургаан дасгалжуулагч Японыг зорьсон бөгөөд тус тэмцээний ширээний теннис болон бадминтоны төрөлд өрсөлджээ. Улмаар пара бадминтоны тэмцээнд оролцсон Н.Төгсбат хүрэл, Б.Батням мөнгөн медаль хүртлээ. Оролцогчдыг Монголын ширээний теннисний холбоо, Монголын бадминтон сонирхогчдын холбооноос шалгаруулсан байна. Ташрамд дурдахад, эл тэмцээнийг Токио хотын захиргаанаас 14 дэх жилдээ зохион байгуулсан нь энэ аж.