УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн эхнэр Ш.Оюунсогоогийн нэр дээр бүртгэлтэй “Нарантуул шел ойл” компанийн харьяа “SS club”-т 2008 оны аравдугаар сарын 18-нд ойн баяраа тэмдэглэсэн хэд хэдэн байгууллагынхан хордсон нь тухайн үед багагүй дуулиан болсон билээ. Гэвч энэ хэрэг нэлээд удаашир с ны эцэст уржигдар Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэлээ. Тус дүүргийн прокурорын газраас шийдэгдэхгүй удаж байгаа хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхайлах ажил зохион байгуулсны дүнд одоогоос гурван жилийн өмнө гарсан дээрх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрл үүллээ. Ингэснээр тус дүүргийн Прокурорын газарт удааширсан, түдгэлзүүлсэн хэрэг бараг дуусаж буй гэнэ.
Чанаргүй, буруу хадгалсан хоол хүнсээр үйлчлэн иргэдийг хордуулсан гэм буруутай хүмүүст хариуцлага тооцсон нь цаашид эрүүл ахуйн чанарын шаардлага хангахг үй байгаа зоогийн газар, рестораны эздэд сургамж болох биз ээ. Тухайн үед тэнд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээр “SS club”-ынхан үйлчилсний улмаас Худалдаа хөгжлийн банкны 380, “Сүү” хувьцаат компанийн 82, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 10 гаруй ажилтан хоолны хордлогод орсон юм. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хордлогод орсон хүмүүст ХӨСҮТ-ийн эмч нар нян судлалын шинжилгээ хийхэд дээрх байгууллагуудын 454 хүнээс сальмонел гэх нян илэрсэн аж.
Энэ хордлогын улмаас бусдад хүнд хор уршиг учирч, иргэдэд эмчилгээ, эмийн зардалд 15 сая гаруй төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ хэргийг өмнө нь нэг удаа хэрэгсэхгүй бол гож байж. Учир нь учирсан хохирол нь хуульд заасан хэмжээнд хүрээ гүй гэж үзсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Гэвч хохирогчид дээд шатны прокурорт хандаж, эмчилгээний зардлаас гадна хүмүүс эрүүл мэндээрээ хохирсны улмаас тухайн байгууллагууд ажлаа түр зогсоож, 40 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж гомдол гаргаснаар дахин сэргээн шалгах шийдвэрийг 2010 оны арваннэгдүгээр сард гаргасан юм.
Ийнхүү сэргээн шалгаад “SS club”- ын захирал Н.Бүжидмаа, менежер Б.Гэрэлмаа нарыг буруутган 2011 оны зургадугаар сарын 11- нд яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллага, иргэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдсанаас бусдын эрүүл мэндэд хүнд хор уршиг, их буюу онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.
Хан-Уул дүүргийн шүүх энэ сарын 21-нд уг хэргийг хянан хэлэлцээд дээрх хоёр хүнийг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Бүжидмааг зургаан жил хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гурван жилийн хорих ялыг хассан байна. Мөн шүүгдэгч Б.Гэрэлмааг 5.6 жил хорих ялаар шийтгэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гурван жилийг хасаж 2.6 жилийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн учруулсан хохирлыг хохирогчдод нөхөн төлүүлэхээр болжээ.
Г.РАВЖАА