-Хүнсний болон бусад бараагаа аюултай ачаатай хамт тээвэрлэхээс ангижруулж Богд уулаар заагласан төмөр замтай болох нь-
Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах чиглэлээр томоохон төслүүдийг эхэлсний нэг нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн 102.5 км төмөр замын бүтээн байгуулалт юм. Юу юуны туханд хүрэлгүй, дөнгөж нээгдэнгүүт нь “Хүннү хотын дарга, захирагч” гэдэг албан тушаалтнууд хүртэл тодорчихоод байгаа нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж эхэлсэн. Харин ямар ач холбогдолтой төмөр зам байх вэ гэдэг нь дэд бүтцийн төдийгүй геополитикийн хувьд сонирхолтой сэдэв мөн. Учир нь “Богдхан төмөр зам яалаа” гэж нэхэх хүн олон бий. Энэ талаар хэн нэгэн албан тушаалтан тодорхой хариулт өгөөгүй боловч “Багахангай-Хөшигийн хөндий” төмөр зам бол Богдхан төмөр замтай яах аргагүй давхцал нь таараад байгаа юм. Гэхдээ үнэн байдал гэвэл Богдхан төмөр зам бол хойноо 61-ийн гармын зүгт холбогдох байсныг оросууд зөвшөөрөхгүй гурван жил гацаасан. Үүнийг удаа дараагийн харилцан уулзалтын протоколууд, солилцсон баримт бичгүүд ч нотолно. Харин энэ удаад бид дотооддоо, Улаанбаатар хот маань аюултай нөхцөл байдалд ороод байгаа учраас Хөшигийн хөндий рүү “салбар төмөр зам” тавихад хүрсэн юм. Үүний гол ач холбогдол нь юунд байна вэ гэхээр өнөөдрийн байдлаар манай улсад төмөр замын ганцхан босоо шугам бий. Энэ зам нь Улаанбаатар хотын яг голоор дайран өнгөрдөг.
Гэтэл энэ төмөр замаар тэсэрч дэлбэрэх аюултай химийн бодис, шатахуун, шатах тослох материал, транзит ачаа гэх чилэн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд бараг л занал хийлсэн ачаа тээвэрлэгдэж байдаг билээ. Муугаар бодоход нэг цистерн газ дэлбэрэхэд ямар аюул болсныг үргэлж сануулдаг гашуун сургамжийн гамшиг уршиг арилаагүй байхад 50 вагонтой нэг цуваа хотын төвд дэлбэрвэл яах вэ? Энэ аюулыг хүн амынхаа талыг элгэндээ тээсэн их хотын хувь заяаны төлөө бодохгүй, сэргийлэхгүй байх аргагүй. Тэр тусмаа маш яаралтай шийдэх, түгшүүрийн харанга дэлдсэн асуудал яах аргагүй мөн.
Мөн бүх хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын ачаа холилдож нэг ложистикийн төвд бууж байна. Жишээ нь гурил, цемент хоёр, эсвэл жимс, хүнсний ногоо, автомашин нэг дор “ачаа” гэдэг нэг ерөнхий нэрийн дор хамтдаа буудаг. Үүнийг цэгцэлж төрөлжсөн ложистикийн төвүүдэд ачаа бараагаа буулгаж авах цаг болсон. Тиймээс Багахангай, Хөшгийн хөндийн төмөр зам маш чухал, яаралтай шийдвэрлэх ёстой тээвэр ложистикийн асуу дал юм.
Дээрх төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж байгаа юм. Мөн эдийн засаг, бизнесийн сал барынхны санаа бодлыг сонсоход хэрэв зөв төлөвлөж чадвал нэгэнт хүн болон ачааны вагон, чингэлгүүдийг төмөр зам бариг даж эхэлмэгц нийслэл рүү оруулахгүй ложистикийн шинэ шийдлийг хийхээр зориглож чадвал Хүннү хотыг татваргүй бүс болгочихвол бизнес эрхлэгчид ашиг орлогын төлөө бүгд тэмүүлж нүүж очих болно хэмээж буй нь сонирхол татаж буй.
Ложистикийн хувьд нийлүүлэлтийн сүлжээний бүх үйл яв цыг дижитал технологи, автоматжуулалт, болон AI, Big Data зэ рэг дэв шилтэт системүүдээр бүрэн удирдана. Үүнд, бүтэн системийн ин теграц, онлайн платформын шийдэл бүхий орчин үеийн ложистикийн 5PL стандартад нийцсэн ачаа тээврийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, Улаанбаатар хотын ачаа тээврийн үндсэн зангилааг Богд уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийг сонгосон аж.
огд уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийг сонгосон аж. Багахангай¬Хөшигийн хөндийн төмөр замын төсөл хэрэгжсэнээр жилд 20 сая тонн хүртэл ачаа тээх хүчин чадалтай, гурван өр төө, дөрвөн зөрлөг бүхий төмөр замыг, ТЭЗҮ¬д заасанчлан 840 ор чим тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан барих юм байна. Энэ ажлыг айсуй зургаахан сарын дотор ашиглалтад оруулахаар Зам, тээврийн сайдыг “хар толгойгоороо хариуцна” хэ мээн Ерөнхий сайд үүрэгдсэн. Энэ хугацааны тухайд Зам, тээврийн сайдаас тодруулахад “Бид төмөр зам барих хамгийн чухал бэлтгэл нөхцөл болох геодези, геологи, усны хайгуулаа хийж дуусаад худгуудаа гаргачихсан. Энэ төмөр замын онцлог нь гол дуу уулын хяр дагаж өгсөж баригдах учраас замд нь ямар нэг хувийн болон төрийн объект, өмч хөрөнгө таарал дах гүй болохоор газар чөлөөлөлтийн асуудал байхгүй. Нэ лээд хугацааны өмнө төмөр замын трассаа гаргаад тусгай хэрэгцээнд авчих сан байсан. Хамгийн гүнзгий газраа 32 метрийн гүн ухмал хийнэ. Үүнд зам барилгын гэхээсээ илүү уул уурхайн компанийг татан оролцуулж ажиллуулна. Энэ нь техникийн хүчин чадал бо лон хөрс хуулалтын туршлага чухал учраас хатуу гэрээ бай гуулж хоёр сарын дотор гүйцэтгүүлэхээр болсон. Мөн нэг км орчмын гүү¬ рэн байгууламжийн ажил гүйцэтгүүлнэ. Одоогоор гүүр барьдаг долоохон компани Монголд байна. Гүүр барих, гүүр холбох гэдэг өөр ажил. Энэ гүүр бол баганан суурьтай учраас хугацаа их ордог тул ажилд нь оруулахаар яаравчилж байна. Төмөр замын доод бүтэц буюу гүүр, хоолой, далан барих ажлыг 110 аж ахуйн нэгж, 2500 монгол ажилчин гүйцэтгэх, дэд бүтцээ мөн өөрсдийн хүчин чадлаар хийж чадна. Гаднаас зөвхөн 20 орчим мянган тонн рейлс л худалдаж авна” гэж хэллээ.
Уг төмөр замын төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатарт ирэх ачаа тээврийн зардал 15¬20 хувиар буурах, тус бүс нутагт аж үйлдвэрийн бүс, агуулах, ложистикийн төвүүд хөгжих суурь тавигдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, эдийн зас гийн идэвхжил нэмэгдэнэ гээд энэ оны аравдугаар сар хүртэл хугацаа өглөө.
Энэ хооронд үүсэх гол асуудлын нэг нь Улаанбаатар хот дахь 71 га талбайд байршиж буй ачаа тээврийн терминалуудыг Хөшигийн хөндий рүү шилжүүлж аюултай тээвэр, бусад ачааны тээврээ ангид байлгаж айдсаас ангижрах, автозамын түгжрэлийг 5¬10 хувиар бууруулахын тулд ложистикийн компаниудтай учраа ололцох шаардлага үүсэх байх гэсэн таамаглал байна. Гэхдээ Зас гийн газраас, салбарын яам нь ирэх тавдугаар сарын 23¬нд ху вийн терминалтай, тээвэр ложистикийн чиглэлээр үйл ажилла гаа явуулдаг бүх ААН¬ийг урьж зөвлөгөөн хийнэ. Үүгээр ирэх арав дугаар сарын нэгнээс өмнө Хөшигийн хөндийд шилжин суурь шиж, агуулах саваа барьж тохижих таван сарын хугацаа өгөх ту хайгаа хэлэлцэх гэнэ. Учир нь аравдугаар сарын 1-нээс эх лээд Багахангайгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хүнсний болон бусад барааны бүх ачаа, чингэлэг тээврийг шууд Хөшигийн хөндий рүү ямар ч сонголтгүйгээр явуулна. Тэгэхээр Хөшигийн хөндийгөөс ачаа бараагаа авах нь.
У.Оргилмаа