Дэлхийн их сургуулиудын эрэмбийг жил бүр шинэчлэн гаргадаг “Times higher education” (THE) байгууллага МУИС-ийг бүс нутаг, олон улсын хэмжээнд ийнхүү үнэлжээ. Дээд боловсролын мэдээлэл, судалгаа, үнэлгээний чиглэлээр ажилладаг, Лондонд төвтэй тус байгууллага “Азийн их сургуулиудын эрэмбэ-2025” тайлангийнхаа үр дүнг хэдхэн хоногийн өмнө зарласан юм. Судалгаанд 35 улсын 853 сургуулийг хамруулж, суурь долоон шалгуураар үнэлэхэд МУИС нийлбэр оноогоор Азидаа 601, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн 2000 гаруй сургуулиас 1001-т жагссан аж.
Тус сургууль THE-ий болзлыг хангаж, өнгөрөгч онд анх удаа үнэлгээнд хамрагдахдаа дэлхийд чансаагаараа 1501 дүгээр байрт эрэмбэлэгдсэн билээ. Дараа нь олон улсын байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ авч, муу оноо авсан үзүүлэлтүүдээ сайжруулах чиглэлээр Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран олон ажил хэрэгжүүлжээ. Тэгвэл үүний үр дүнд сургалтын ча¬нар, олон улсад эзлэх байр сууриараа ингэж үнэлэгдсэн байна. THE “Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026” үнэлгээний үр дүнг энэ оны аравдугаар сард танилцуулах бөгөөд МУИС үүнд хоёр дахиа хамрагдахаар хүсэлт гаргажээ.
Ж.Сувд