Йордан улсын Амман хотод эхэлсэн 15, 17 хүртэлх насныхны сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг оролцохоор хүлгийн жолоо залсан. Тэднээс 17 хүртэлх насныхны ангилалд “Ихэр бээлий” клубийн тамирчин, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хоёр сурагч тулалдав. Хөвгүүдээс Т.Даваажав 75 кг-д Киргизстаны тамирчинг 5:0, охидоос мөн тус клуб, сургуулийн тамирчин А.Алтанзул Тайландын тамирчныг 5:0-ээр буулган авч, хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглохоор боллоо. Сонирхуулахад, ОХУ-ын Новосибирск хотод болсон ахмадын боксын анхдугаар олон улсын тэмцээнд зургаан улсын 120 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Батбаяр, Ц.Даваацэрэн, Тилеухан Ибрайм нар түрүүлж, Б.Батбаяр мөнгө, Өсерхан Асхар хүрэл медаль хүртжээ. Дээрх тэмцээнд оролцсон боксчдоос Б.Батбаяр шилдэг тамирчнаар шалгарсан байна.