Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гаалийн байцаагчдыг шалгуулахаар болжээ
Үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуудуутай гаргасан байж болзошгүй 11 байцаагчаа шалгуулахаар Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхтайван АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хандан албан бичиг хүргүүллээ. Олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд гарсан нэр бүхий гаалийн байцаагчдын зураг, хөрөнгө, орлого зэргийг хууль ёсоор олж авсан, өвлөсөн, эсэх, тухайн хөрөнгүүд нь бодит, үгүйг нягтлан шалгаж тогтоолгохоор ийнхүү хандсан байна.
2024-11-25
Залснаар биш, хэрэгжүүлснээр батжих Үндсэн хууль
Ардчилсан улсад иргэдийнхээ юу идэх, үгүйг төрөөс заадаг болох нь, бүх айл битүү шөл идэх боломж, нөхцөлийг бүрдүүлчхээд ийм зүйл ярь гэх мэтээр иргэд бухимдав. Баяр бүрийг онцлог, үндэсний хоолтой болгох, үүгээрээ дамжуулан соёл, уламжлалаа залууст түгээх “гэгээн” зорилготой уриалга байсан ч хэн, хэзээ, хэрхэн илэрхийлэхээс эхлээд байгаа оносонгүй. Үүний оронд Үндсэн хуультай болсны ач холбогдлыг сонирхолтой аргаар хүүхэд, залууст таниулах талаар ярьсан бол илүү даацтай сонсогдох байлаа.
2024-11-25
“Гоёл-2025” наадмын топ моделиор А.Хулан шалгарав
А.Хулан Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч бөгөөд 22 дахь жилдээ загварын тайзнаа алхаж буй гэнэ. Тус наадмын шилдгийн шилдэг дизайнер цомын эзнээр “Урлахуй” брэндийг үүсгэн байгуулагч Ө.Мөнхцэцэг тодорлоо. Харин шилдэг залуу дизайнераар Н.Галдамаа шалгарсан юм. “Гоёл-2025” наадмын тайзнаа Монгол, БНХАУ, ОХУ-ын чадварлаг моделиуд алхаж, монгол дизайнеруудын бүтээлийг амилуулжээ.
2024-11-25
Данх цэвэрхэн бол цахилгаанаа 20 хувиар хэмнэнэ
Цахилгааны үнийг энэ сарын 15-наас эхлэн 30 хувиар нэмээд буй билээ. Мөн эх үүсвэрүүдийн хүчин чадлаас хамааран энэ өвөл цахилгаан хязгаарлаж болзошгүй талаар албаныхан анхааруулах болсон.
2024-11-24
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр "Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарлалаа.
2024-11-23
Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтэрнэ
23-ны өдөр Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2024-11-23
Хөтөч, тайлбарлагчдад үнэмлэх олгож, зэрэглэл тогтоох нь
Олон улсад хөтөч, тайлбарлагчийг нэр хүндтэй ажил мэргэжилд тооцож, үнэмлэх олгодог жишиг бий гэнэ. Манай улсад аялал жуулчлалын улирал богино, нарийн мэргэжилтэн бэлтгэдэггүй зэргээс болоод хөтөч, тайлбарлагчдад мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг орхигдуулж иржээ. Харин өнгөрсөн онд шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд энэ чиглэлээр ажилладаг хүмүүст үнэмлэх олгох, мэргэжлийн ур чадварыг нь ахиулах зорилгоор ангилал, зэрэглэл тогтоох зохицуулалтыг тусгажээ.
2024-11-22
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цэргийн төв эмнэлгийнхэнд хариуцлага тооцно
"Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн ДОХ-ын халдвартай байсан талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл тус иргэн нь ДОХ-ын халдвартай байсан нь үнэн бөгөөд бөөрний диализ аппаратад орж, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна. ДОХ-ын халдвар бэлгийн замаар болон цусаар дамждаг бөгөөд тухайн хүний цусыг сэлбэсэн аппарат залгуулсан иргэд халдвар авсан байж болзошгүй гэдэг асуудал үүсээд байгаа юм.
2024-11-22
Ханх суманд газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт, 42 км зайд уржигдар 21.50 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлсөн тохиолдол 62 бүртгэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв.
2024-11-22
З.УНДРАХ: Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн тал хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч
Дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг уламжлалтай. Манай улсад 1997 оноос эхлэн уг аяныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулжээ. Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүүхдийн эсрэг, гэр бүл, бэлгийн, хүн худалдаалах, ажлын байран дахь бэлгийн дарамт зэргээр илэрдэг байна.
2024-11-22
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ
Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ИТХ-ын дарга А.Баярт өчигдөр өргөн мэдүүллээ. Өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл боловсруулснаа нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
2024-11-22