Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 27 дуудлага, мэдээлэл онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Ийм ослын улмаас хоёр хүн амиа алдсан байна. Дуудлагын дагуу 43 иргэнийг аварч, 23 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.
Гол, нууруудын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж буй ч өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 сантиметрээр нимгэн байгаа аж. Мөн мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй гэнэ.
У.Сүрэн