Увс аймгийн Сагил сумын нутагт өнгөрсөн бямба гаргийн 03.57 цагт газар 5.2 магнитудын хүчтэй хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим хуудсанд тэмдэглэсэн байна. Харин маргааш нь буюу энэ сарын 22-ны 10.36 цагт Баянхонгор аймгийн Галуут суманд газар 3.5 магнитудын хүчтэй хөдөлжээ. Сумын төвөөс зүүн зүгт, 36 км-ийн зайд газар хөдлөлийн голомт тодорхойлогдсон аж. Үүнээс яг арав хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Архангайн Хайрхан сумд дараалан газар хөдөлсөн талаар онцгой байдлын байгууллагынхан мэдээлсэн. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүйг аймгийн холбогдох байгууллагынхан онцолсон юм.
Ч.Болор