Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жил бүр 300 тэрбум ам.доллар зарцуулах зорилт тавилаа
Азербайжаны нийслэл Баку хотод энэ сарын 8-22-нд болсон, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал (COP29)-ын үр дүнд дэлхийн 200 гаруй орны удирдагч, төлөөлөгчид “Уур амьсгалын санхүүжилтийн шинэ хамтын зорилт” (NCOG) хэмээх баримт бичгийг хэлэлцэн баталжээ. Ингэснээр улс орнууд хүн амаа болон эдийн засгаа уур амьсгалын гамшгаас хамгаалах, цэвэр эрчим хүчний өсөлтийн үр өгөөжийг хуваалцах хамтын, шинэ зорилттой болов.
2024-11-28
Хөхний хорт хавдраар жилд 344 хүн өвчлөв
Манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй таван төрлийн хавдрын дөрөвт нь хөхнийх бичигдэж байна. Энэ төрлийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн таван жилд тогтмол өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулсан тоон мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд хөхний хавдрын 344 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн нийт хүний тоо 2438 болжээ. Мөн эл хавдрын улмаас 90 хүн нас барсан байна.
2024-11-28
Халтирч унасны улмаас 44 хүн гэмтжээ
Нийслэлд энэ сарын 25-наас эхлэн цас орсны улмаас халтирч унан гэмтэж бэртсэн хүний тоо нэмэгдэх болсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн анхаарууллаа. Тухайлбал, өнгөрсөн даваа, мягмар гарагт халтиргаанаас болж гэмтсэн 44 хүн дээрх төвөөс тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний долоо нь хүүхэд, бусад нь насанд хүрсэн хүн аж.
2024-11-28
Гэр бүл салахад нөлөөлдөг “гол буруутан” нь санхүүгийн зөрчил
Манай улсад өнгөрсөн онд 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4776 нь цуцлуулсан байна. Үүнд тулгуурлан тооцож үзэхэд нэг хоногт 40 гаруй гэр бүл өрх тусгаарлаж, 15 орчим нь салж буй юм. “Гэрлэлт гэдэг бол хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ” хэмээн одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Гэр бүлийн тухай хуульд заажээ.
2024-11-28
Дохионы хэлний цахим толь бичиг бүтээлээ
Монголд дохионы хэлний анхны цахим толь бичгийг гаргажээ. Энэхүү толь бичгийг 21 аймагт хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан бүтээжээ. Ингэхдээ хэрэглэгчдэд хялбар, түргэн, ойлгомжтой байхаар хийсэн бөгөөд төлбөргүй ашиглах боломжтой гэнэ. Эл цахим толь бичгийг ашиглалтад оруулснаар сонсголгүй иргэдийн нийгмийн идэвх, тэгш оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм байна.
2024-11-27
“Оннц дүмд”-ийн дүрүүдийг урлагчид үзэсгэлэнгээ дэлгэнэ
“Хандгай”, “Оннц дүмд” зэрэг бүтээлээрээ хэдийн олны танил болсон, тоглоомон урлагийн соёлыг түгээгч “Nomad toy” студийнхэн таван жилийнхээ ойг тохиолдуулан өөрсдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах нь. Энэ сарын 28-29-нд “Лхам” галерейд дэлгэх эл үзэсгэлэнгээс тэдний таван жилийн түүхийг тольдох боломжтой юм байна.
2024-11-27
“Стейниц” академийн шатарчид “Цодгор хүү-2025”-д тэргүүлэв
Улсын аварга, шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит сурагчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээнд 6-7, 10-11 насны ангилалд 335 оролцогч өрсөлдсөн. 6-7 насны охидын ангилалд Ү.Баянлхам (“Chess mind”), хөвгүүдийнхэд М.Үлэмж (“Стейниц” академи) түрүүллээ.
2024-11-27
Ипотекийн зээл иргэдийг залхаан цээрлүүлж, “харгис хэлцэл”-д хөтөлж байна
Манай улс бага орлоготой иргэдийг байр худалдан авах боломжоор хангах зорилготой “Орон сууцын ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-ийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойших хугацаанд 120 мянга гаруй өрх ипотекийн зээлээр орон сууцтай болжээ. Тэдэнд олгосон нийт зээлийн хэмжээ нь 7.7 их наяд төгрөг.
2024-11-27
62 мянга гаруй хүүхэд иргэний үнэмлэхээ гардав
Бүгд найрамдах улсыг тунхагласны ойн энэ өдөр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай. Иргэний андгай өргөх 22 дахь удаагийн ёслол Төрийн ордонд болж, иргэний үнэмлэхээ гардаж буй 870 орчим 16 настай хүүхэд оролцож, үе тэнгийнхнээ төлөөлөн иргэний андгай өргөлөө.
2024-11-27
Цас орсны улмаас хаасан зам, даваа байхгүй
Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Орхон, Дорнод, Завхан, Өмнөговь, Дундговь зэрэг аймгийн нутагт цас ихээр орж, замын зорчих хэсэгт гулгаа үүсэж, мөстсөн аж.
2024-11-27
Иргэд утааны эсрэг тэмцэж, гарын үсэг цуглууллаа
Дарга нар Үндсэн хуулийн ойн баяр тэмдэглэж байхад иргэд Төв талбайд тайван жагсаал цуглаан хийсэн юм. Тэд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлсэн билээ.
2024-11-27