Түгжрэлд Г.Дамдинням ч буруутай
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “19.30 цагийн үед 22-ын товчоогоор орж ирсэн. Дөрвөн цаг 30 минут түгжрээд гэртээ хүрээгүй л байна даа. Яармагт” гэж өнгөрсөн ням гарагт жиргэжээ. “Эрхэм” гишүүн ийнхүү бухимдсан гол шалтгаан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Яармаг, Нисэх орчмын гурван байршлын замыг хааж, засвар хийсэнтэй холбоотой байлаа. Үүний улмаас энэ сарын 12, 13-нд Яармагийн замаар зорчсон иргэд үндсэндээ “гамшиг”-т өртсөн юм. Өөрөөр хэлбэл, гишүүн Г.Дамдиннямын бичсэн шиг зам дээр 4-5 цаг зогсох нь хэвийн үзэгдэл болов.
2024-10-15
Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгов
Орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг төлөөлөгч Г.Батсайхан даргалж, нийслэл, дүүрэгт хамгийн олон санал авсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай тогтоол батлав. Үүний дараа нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм.
2024-10-15
Тайлагдаагүй нууц
Хожим нь Оросын Ерөнхийлөгч болсон Борис Ельциний намтарт хамгийн оньсого мэт, одоо хэр нь гүйцэд тайлагдаагүй нэгэн үйл явдал 1989 оны есдүгээр сарын 28-нд тохиосон байна. Түүний өөрийнх нь ярьснаар Москвагийн ойролцоох найзынхаа зуслан руу явж байхад нь хэдэн дээрэмчин дайрч, толгойд нь хүүдий углаад гүүрнээс Москва гол руу шидчихжээ. Азаар Ельцин хүйтэн уснаас амь мэнд гараад цагдаа нарт хандав.
2024-10-14
Цагдаагийн байгууллагынхан тусламжийн хонхтой боллоо
Цагдаагийн байгууллагынхан ашиглахад хялбар, хугацаа алдахгүй тусламжийн хонхыг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэхүү тусламжийн хонхыг өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй ээжүүд, тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан юм байна. Тэд дотогш орохдоо хэн нэгнээс тусламж хүсэхийн тулд эл хонхыг дарахад л хангалттай гэнэ.
2024-10-14
Эмийн хууль эмнэлгийн ачааллыг өрдөж, эмч нарыг жор бичигч “машин” болгох нь
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн найруулж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, эмийн санч, эмч нарын дунд “ширүүн дайн” үүсээд байна. Эмийн зах зээлийн болохгүй бүтэхгүй бүхнийг эмхэлж цэгцлэх зорилготой эл хуулийн зарим заалт нь амьдралгүй, хэт туйлширсан шинж чанартай байгааг өнгөрсөн өдрүүд дэх иргэдийн гомдол, шүүмжлэл батлаад өгөв бололтой. Учир юу вэ гэвэл, эмийн шинэ хуулийн хүрээнд өргөн хэрэглээний олон төрлийн эм, дуслын шингэнийг ч энэ сараас жороор олгож эхэлсэн.
2024-10-14
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт торгох ял шийтгэв
Сангийн дэд сайд асан, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэв. Гэтэл дээрх хоёр хүн олон нийтийн сүлжээнд “Төлбөртэй мэдээгээр ч та хэд маань булуулж байгаа харагдана. Дуугарахгүй бол болохгүй нь. Эцэст нь бүр жаахан эмэгтэйг бүлэглэн зодсон болоод явчихлаа”, “Цагдаагийн байгууллага зөвхөн тэр эмэгтэй болон түүнтэй хамт явж байсан залуусын мэдүүлгээр энэ хэргийг шийдлээ.
2024-10-14
“Наран мандал энтерпрайзес” ХХК-иас өгсөн хандивыг завшсан хурандааг шүүхэд шилжүүлэв
Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтангэрэлд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнийг нэг бус үндэслэлээр буруутгаж буй аж. Тодруулбал, албан тушаалаа урвуулан ашиглаж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг төрийн үйлчилгээний албан хаагчаар томилж, дөрвөн жил цалин олгон, улсад 43 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулсан юм.
2024-10-14
Зөвлөлтийн цэргийн булш, дурсгалын газрыг сэргээж байна
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ дахь ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн дурсгалын ажлыг зохион байгуулах, явуулах төлөөлөгчийн газрын ажилтнууд хуучин Зөвлөлтийн цэргийн гарнизон байрлаж байсан Тамсагбулаг хэмээх алслагдсан газар дахь өмнө нь бүртгэгдээгүй байсан цэргийн булшийг судалсан байна.
2024-10-13
Цэргүүд халагдаж эхэллээ
Дотоодын цэрэгт 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолыг Дотооын цэргийн 05 дугаар ангид зохион байгууллаа.
2024-10-13
АНУ-ын "United airlines" Токиогоос Улаанбаатар руу нислэг үйлдэхээ зарлалаа
АНУ-ын "United airlines" компани ирэх 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо өчигдөр буюу 2024.10.10-нд зарласан байна. Тодруулбал, энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1-ээс нислэг үйлдэхээр болжээ.
2024-10-13