АТГ-ынхан зөвлөмж хүргүүлсэн эрсдэлтэй яамдуудад ажиллажээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.
2024-08-29
Сурагчдын гэрийн даалгаврын хугацааг тохируулах зөвлөмж гаргалаа
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийнхэн сурагчдын гэрийн даалгаврын хугацааг тохируулах зөвлөмж гаргажээ. Сурагчдын нас, анги, сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачаалал зэрэг үзүүлэлтийг харгалзсаны үндсэн дээр зөвлөмж боловсруулсан аж.
2024-08-29
Есдүгээр сарын 1,2-нд бороотой
Өнөө шөнө болон маргааш өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-29
Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.
2024-08-28
Ойжуулалт, цөлжилтийн туршилт, судалгааны суурин байгуулна
Манай улсын ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Газар зүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн, Хятадын биологийн олон янз байдлыг хамгаалах ногоон хөгжлийн сангийн “Ногоон хэлхээ” олон улсын хамтын ажиллагааны сан хамтран мод тарих, цөлжилтийн мониторинг, ногоон хөгжлийн туршилт, судалгаа хийх загвар суурин байгуулахаар зөвшилцжээ.
2024-08-28
Цусаа бэлэглэх өдөрлөгтэй
“Улаанбаатар смарт карт” компанийнхан цусаа бэлэглэх 10 дахь удаагийнөдөрлөгөөирэх сарын 3-нд зохион байгуулна. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэсэн хүн бүрд 10 000 төгрөгөөр цэнэглэсэн “Umoney” карт бэлэглэх гэнэ. Эл үйл ажиллагаа нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тухайн өдрийн 09.00-12.30 цагт болох аж.
2024-08-28