Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт эхэллээ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа.
2024-08-31

Есдүгээр сарын 1, 2-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2024 оны есдүгээр сарын 2-6-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:
2024-08-31

Эмийн чанар, үнийн өсөлт, импорттой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ. Энэхүү тогтоолын төсөлд хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар тусгах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг цэгцэлж, бүртгэлгүй эмийг сурталчлах, импортлохыг хориглох, гадаадаас авсан эмийн үйлчлэл дотоодын зах зээл дээрхээс өндөр байдагт дүгнэлт хийх, орлого нь 2018 оныхоосоо дөрөв дахин нэмэгдсэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэр хэмжээгээр сайжруулах шаардлагатай зэрэг асуудлыг хөндсөн юм.
2024-08-30

“Солонгосын соёлын өдрүүд- 2024”-ийг өнөөдөр нээнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ хамтран “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээнэ.
2024-08-30

Хүрэл тогоот дахь одон орон судлалын төв үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхлэв

“Гараг эрхсийн ертөнц”-өөр аялах тасалбар насанд хүрэгчдийнх нь 15 000, хүүхдийнх 8000 төгрөгийн үнэтэй. Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ үдэш оройн цагаар цэвэр агаар амьсгалангаа аялж болох, нийслэлд хамгийн ойрхон газруудын нэг нь “Улаанбаатар одон орон судлах оргил” юм.
2024-08-30

Хүнд хэлбэрийн гэмтэлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх санамж бичиг байгууллаа

Хүнд хэлбэрийн гэмтэлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх санамж бичиг байгууллаа
2024-08-30

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ цагдаад хахууль өгсөн хэргийг шүүх хэлэлцэнэ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд хүргүүлсэн аж.
2024-08-30

Ашиглалтын шаардлага хангахгүй оромжид оюутнуудыг “чихсээр” байна

Хичээлийн шинэ жил хаяанд ирж, оюутан залуус амьдрах орон байрныхаа эрэлд гарчээ. Түрээсийн байрны үнэ нэг сарынх нь сая төгрөгөөс эхэлж байна. Ингэхдээ эхний гурван сарын түрээсийн төлбөр дээр барьцаа нэмж авах шаардлага тавьдаг. Ийм хэмжээний мөнгийг нэг дор бэлэн өгөх оюутан тун ховор. Тэдний олонх нь эцэг, эхдээ санхүүгийн дарамт учруулахгүй гэсэндээ зуны амралтаараа ажиллаж, сургалтын төлбөрөө босгодог шүү дээ. Иймд дотуур байр л тэдний гол сонголт болно. Гэтэл дотуур байранд амьдрах хүсэлтэй суралцагч олон байдгаас багталцахгүй хаягдах нь элбэг. Өдгөө их, дээд сургуулийн оюутны дотуур байранд амьдрах суралцагчдыг бүртгэж буй юм.
2024-08-30

Халуун усгүй гурван сар боллоо, шугам хоолой засдаг хүн ч алга

Орон сууцын айл өрхүүдийн зуны “зуд” нь халуун усаа хаалгуулах байдаг. Ус, дулааны шугам хоолойн төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийхийг мэдээж дэмжинэ. Гэхдээ л ус хаасан 7-14 хоногт байрны оршин суугчид яаж зутардаг билээ дээ. Тэгвэл X хороолол орчмын орон сууцуудын хэдэн мянган айл өрх, үйлдвэрлэл, үйлчилгээнийхэн энэ зун гурван сар гаруйн хугацаанд халуун усгүй амьдарлаа.
2024-08-30

Шөнийн цагаар барилгын ажил явуулбал нэг сая төгрөгөөр торгох хуультай

Шөнийн цагаар барилгын ажил явуулж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байгууллагыг нэг сая төгрөгөөр торгодог. Хүйтний улирлаас өмнө амжиж барилгынхаа ажлыг дуусгахаар компаниуд яаравчилж байна. Ингэхдээ шөнийн цагаар ч ажлаа зогсоохгүй үргэлжлүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах болов.
2024-08-30

Хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллуулахыг хоригложээ

Хүүхэд хамгааллын тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Тус хуулийг хэрэгжүүлснээр хүүхэд боловсролын байгууллагуудад, гэр бүлийн хүрээнд, эрүүл мэндийн салбарт, хэвлэл мэдээлэл, цахим орчинд, гамшгийн онцгой нөхцөлд гээд нийгмийн бүхий л хэсэгт хамгаалуулах эрх зүйн орчин нь бүрдэх юм.
2024-08-30

Ахлах ангийнхан судлах хичээлээ цахимаар сонгоорой

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах буюу 10-12 дугаар ангийн сурагчдын хичээл сонголтыг энэсарын 26-наас улсын хэмжээндэхлүүлжээ. Үүнийгирэх есдүгээр сарын 16-ны 22.00 цаг хүртэл student.medle.mn системээр зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, 2024-2025 оны хичээлийн жилдтөрийн өмчийн сургуулийн сонгон судлах хөтөлбөрийн 16 хичээлээс сурагчидсонгож, цахимаар бүртгүүлэх юм байна.
2024-08-30

Богдхан ууланд шинээр бүртгэсэн булаг, шандуудыг хамгаална

Богдхан ууланд шинээр бүртгэсэн булаг, шандуудыг хамгаална
2024-08-30

УНТЭ-ийн даргаар Л.Бямбасүрэнг сонгох гэнэ

УНТЭ-ийн даргаар Л.Бямбасүрэнг сонгох гэнэ
2024-08-30

НХОГ-ын албан тушаалтнууд барилгын компаниудын удирдлагатай хамт мөрийтэй тоглож байсан гэв үү

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нууцаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, тэндээ төрийн албан хаагчид, барилгын компаниудын удирдах албан тушаалтнуудыг тоглуулж байсан Цогтбаатар гэх хүнийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг болон бусад хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт ЭЦА-ныхан үйлдэл дээр нь саатуулсан аж.
2024-08-30

Маргааш төв болон говийн аймгуудаар аадартай

Өнөө шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-30

Монгол хэлний түвшин тогтоох “TOMFL”, “ToPMON” шалгалт авдаг

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “TOMFL”, МУБИС-иас “ToPMON” гэсэн хоёр төрлийн шалгалтыг гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох хүрээнд зохион байгуулдаг. Уг хоёр шалгалтыг өгснөөр гадаад иргэд Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг.
2024-08-29

Өргөст хэмх худалдах “Гахайг аваръя” явуулын цэг ажиллаж байна

Өргөст хэмхийг богино хугацаанд шинээр нь хадгалах боломжтой бөгөөд арчилгаа ихтэй байдаг. “Гахайнууд” нь амт шимийн хувьд бусадтайгаа ижил, бие нь л том болохоос өөр ялгаагүй. Өргөст хэмх борлуулж буй худалдагч тэнд байхгүй. Иймд иргэд ногоогоо сонгоод, өөрийн үнэлэмжээр төлбөрийг нь тариаланчийнх нь данс руу шилжүүлэх нь.
2024-08-29